
Удахгүй шинэ он гарах нь. Амьдралын маань бас нэгэн хуудас эргэж байна даа. Одоо шинэ хуудсан дээр цоо шинээр аз жаргалын тухай, амжилтын тухай өгүүлэх байхаа гэж найдна. Надад ирсэн хуудас бүхэн цэвэрхэн цагаан байсан. Би түүн дээр өөрийнхөө дуртай бүжгийг бүжиглэж, бас хааяа хааяахан гунигт бодлыг хөвсөөр өнгөрөөсөн. Ухаарал хайрласан он жилүүдээс би олон зүйлийг хэзээ ч мартахын аргагүйгээр өөрийн болгосон. Би залуу хүн. Амьдралынхаа энэ үеийг ажил, гэр гэсээр гандаахгүй байхыг хүссэн. Түүнийгээ биелүүлсээр байгаа гэж боддог шүү. Тиймээ залуу хүн бүр л тэгж боддог байх. Тэр нь бидний хувьд амьдралын маань жаргалтай үе байхгүй юу. Тэгвэл аз жаргал гэж юу билээ хэмээн хэн нэгэн нь надаас асуувал миний юу гэж хариулахыг та мэдэж байна уу? Аливаа зүйлд сэтгэл хангалуун байвал би аз жаргалтай хүн гэнэ. Энэ тухай саяхан мэдэж авсан юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн зун Бясалгалын хичээлд явж байхдаа ойлгож билээ.Тиймээ үнэхээр хүн өөрөө өөртөө, өрөөл бусдад ч сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм байна. Түүнийг бий болгохын тулд хэзээ ч байгаагаасаа илүү болж чадахгүй зүйлд сэтгэл ханаж, тэр чигээр нь хүлээн авах, хүлээн зөвшөөрч чадвал хүн аяндаа тайвширч аз жаргалтай болдог юм билээ. .