Tuesday, March 4, 2008

БҮСГҮЙ ХҮНТЭЙ БОЛОХООР ДЭЛХИЙ БҮТЭН БАЙДАГ


Хаврын налгар сайхан өдөр байна. Хүмүүсийн сэтгэл тэнийж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхаж явна. Хаашаа ч харсан өнгөлөг гэгээлэг залуус. Хувцасаа нимгэлж урам зоригтой алхах хүмүүс хаа сайгүй. Энэ бол өнөөдрийн өнгө төрх. Амьдралынхаа нэг өдрийг ч гэсэн сайхнаар харах жаргалтай. Тиймдээ хүн гэдэг сэтгэлээрээ амьтан. Ялангуяа эмэгтэй хүний хамгийн чухал нандин зүйл бол СЭТГЭЛ байдаг. Сэтгэлд өчүүхэн төдий хир халдах сэв суух л юм бол тэд шаналж эхэлдэг. Энэ нь тэдэнд байгалиас заяасан төрөлх зан чанар байдаг. Магадгүй нэг танилын маань хэлсэн тэр үг үнэн байж ч болох юм. Уншигч та юу гэж бодох юм. Тэр хэлэхдээ “Эмэгтэй хүн сэтгэлээ алдаж, эрэгтэй хүн биеэ алддаг” гэсэн. Үнэнийг хэлэхэд эмэгтэй хүн сэтгэлээрээ баян явдаг юм. Бас тэр сэтгэлдээ маш харам. Ийм л хүмүүс энэ орчлонгийн хатууг зөөллөж амьдарцгаах аж. Харин тэдний энэ сэтгэлийг ойлгох ухаан эрэгтэй хүмүүст дутаж байдаг нь худал биш ээ.
БҮСГҮЙ ХҮНИЙ ДЭРГЭД ЭРЧҮҮД УЯХАН БАЙДАГ
БҮСГҮЙ ХҮНТЭЙ БОЛОХООР ДЭЛХИЙ БҮТЭН БАЙДАГ
Бүсгүй хүний энхрий ялдам байдал, хайр сэтгэлдээ үнэнч байх гэсэн тэмүүлэл, бас тэр хэвээр нь үүрд мөнх авч явах гэсэн гэнэн мөртлөө өрөвдмөөр хүсэл зорилго нь ямар их гайхалтай байдгийг та, ялангуяа эрэгтэй хүмүүс мэдэх болов уу даа. Үнэнийг хэлэхэд ядаргаатай залхмаар санагддаг байж мэднэ, заримынх нь хувьд.
За энэ ч яахав, тэртэй тэргүй эмэгтэй хүмүүс сэтгэлээрээ баян хүмүүс болохоор алзахгүй ээ хө.
Нээрээ ч хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна шүү.