Wednesday, April 23, 2008
Цаснаар төрсөн бодол
Цаснаар бодол хөвөн алхах дуртай. Дулаахан байдаг. Цастай хамт шинэ санаа, шинэ бодол ирдэг. Хэдхэн хоногийн өмнө бас л ингэж цас хаялахад би сүүлчийн цас байна хэмээн бодсон. Үгүй ажээ. Том том цас хаялж, хацар нүүргүй үнслэн байхад үүлэн чөлөөгөөр хаврын илч муутайхан нар жуумалзах төдий цухуйх тэр агшинд надад өөрийн эрхгүй ингэж бодогдож билээ. "Зоргоороо тусахгүй нар, зориод ч хүрч очихгүй "дов" гэж бас байх юм даа" хэмээн бодсон. Үгүй гэж үү?
Tuesday, April 22, 2008
Дуулахсан
Хөх торгон дээлийн хээ нь бүдгэртэл
Хөхүүрийн амсраар өндөлзөж айраг шуугитал
Хөндлөн гулд талын минь зэрэглээ нь согтож унатал
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
Газрын судас тэмтэрсэн морьд үүрсэн янцгаатал
Гантиг цагаан өргөө үлгэрийн юм шиг үүргэлтэл
Гэрээсээ нэгэнт явчихсан эмээгээ эргээд иртэл
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
Бүтэхгүй бүхний өмнө нугарч унахгүй
Бүүр өндөр ургасан өвс шиг
Хэн ч очоогүй онгон талд
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
www.biirbeh.com-оос оллоо.
Хөхүүрийн амсраар өндөлзөж айраг шуугитал
Хөндлөн гулд талын минь зэрэглээ нь согтож унатал
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
Газрын судас тэмтэрсэн морьд үүрсэн янцгаатал
Гантиг цагаан өргөө үлгэрийн юм шиг үүргэлтэл
Гэрээсээ нэгэнт явчихсан эмээгээ эргээд иртэл
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
Бүтэхгүй бүхний өмнө нугарч унахгүй
Бүүр өндөр ургасан өвс шиг
Хэн ч очоогүй онгон талд
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
www.biirbeh.com-оос оллоо.
Monday, April 21, 2008
Би болчихсон

Нэтээс би ийм шүлэг оллоо. Дажгүй л юм. Надад талаагдав.
[ 2008-04-21 ]
Өвөл болж ус хөлдөхөд
Хүйтэнд тэврэн дулаацуулна гэчихээд
Өвөртлөхгүй намайг дааруулаад байхаар нь
Хөлдөөд, хайлаад би нуур болчихсон
Намар болж орхиж нисчихээд
Нуурандаа буцаад ирнэ гэчихээд
Удаад намайг хүлээлгээд байхаар нь
Ууршаад би бороо болчихсон
Бүрхэг өдөр бороо асгарахад
Шүхэр доор хамтдаа зогсоно гэчихээд
Бороо зогстол ирэхгүй болохоор нь
Шаргал наранд би солонго болчихсон
Долоон өнгө тодорсон солонго гарахад
Хоёулаа цугтаа бүхнийг эхлэнэ гэчихээд
Дуугарсан үгэндээ эзэн болохгүй болохоор нь
Хагацаад би дурсамж болчихсон
Б. Амарсанаа
Sunday, April 6, 2008
Хаврын тэнгэр олон ааштай.

Хавар… би түүнийг цав цагаан, цайвар ногоон, ягаахан өнгөөр будаж, намуухан зөөлөн салхиар үлээж, хурц биш шаргалхан нараар ээж, зүрх сэтгэлд минь уянгын дуу аялахад дуртай байдаг. Миний хүслийг сонссон юм шиг хавар заримдаа гэгэлгэн бүсгүй намайг баярлуулдагсан. Өчигдөрхөн энэ хаврын сүүлчийн цас зөөлхөн хэрнээ цаанаа л нэг уянгатай хаялж, тогтуухан байсан сэтгэлийн утсыг хөндөөд орхиж билээ. Таксины цонхыг онгойлгоод сэрүүхэн атлаа чийглэг агаараар амьсгалж явсан би тэрүүхэн үедээ ямар их аз жаргалтай байсныг хэн ч мэдээгүй л дээ. Мэдээд ч яах юм билээ. Түүнийг минь хэн нэгэн мэдчихвэл миний тэр мэдэрсэн амт алга болчих юм шиг санагдаж билээ.
Хорвоо гэж сонин шүү. Хаврын тэнгэр олон ааштай. Улаан шороо шуурч байсан ч, хүйтэн салхи үлээж байсан ч урин хавар хүмүүний сэтгэлд гэгээлэг бодол үлдээж л байдаг. Энэ үед хэн нэгний сэтгэл хайр гийх шиг, хэн нэгэнтэй болзмоор ч юм шиг зүггүй зандаа хөдөлнө. Харин хэнтэй гэж…
Тийм ээ, залуус аа! Чиний зүрх сэтгэлд хайр гэрэлтсэн бол чи хорвоо дэлхийг дэндүү гоё өнгөөр харж байгаа. Энхрий бяцхан хүүхдүүд эгдүү хүргэж, элгэмсэг танхил бүсгүйчүүд хөөрхөн санагдаж, энэ ертөнцийн бүх л зүйл гэрэлтэн гийж байгаа. Тийм харц ч бас цовоо сэргэлэн байгаа. Их хотын унаган хүүхэд надад ингэж л санагддаг. Өндөр өндөр уулсыг би мэдэхгүй, өргөн их талыг би хараагүй ч сэтгэл доторхи тэр агуу ертөнцийг би мэдэрдэг, түүнийг ойлгохын дээдээр ойлгодог гэж боддог.
Subscribe to:
Posts (Atom)