Monday, August 8, 2011

Чамайгаа санах сайхан...

B. Болормаа /Хаппи бүлгийн гишүүн-Шүлэг нь таалагдахаар оруулчихлаа /



Ирэх л юм шиг догдолж
Тэврэх л юм шиг инээмсэглэж
Учрах л юм шиг итгэж
Уусах л юм шиг ичингүйрч
Чамайгаа санах сайхан...

Тосох л юм шиг хүлээж
Томоогүй л юм шиг зүггүйтэж
Болзох л юм шиг яарч
Бодох л юм шиг гэгэлзэж
Чамайгаа үгүйлэх сайхан

Зүүдлэх л юм шиг манаж
Зөрөх л юм шиг харамлаж
Ханилах л юм шиг хайрлаж
Холдохгүй л юм шиг халамжилж
Чамайгаа бодох сайхан...

Өөрийнхөө зүрхэн хойморт суудал гаргаад тослоо
Өөриймсөг санагдаад тэндээ малгай бүсийг чинь дээдэллээ
Өөр хэн ч анзаараагүй чиний дулаан сэтгэл
Өөрөө ч мэдээгүй байхад минь зүрх хөглөөд ижилсжээ
Чамайгаа хайрлахгүй байж чадахгүй нь ээ...

Чамдаа

Зуны өглөө сэрээд чинийхээ нойрсохыг харлаа
Зүүдэндээ үнэгчлэн ялдамханаар инээвхийлж байх юм
зүрх сэтгэлдээ чамайг үргэлж хайрлахаа амлаад
Зүгээр л минийх бай гэж бүсгүй чамдаа хэлмээр байна.

Чамдаа

Чамайг санахын эрхээр дуучин болж
Чамайг үгүйлэхийн эрхээр найрагч гэгдэж
Чамайгаа зүүдлэх бүрийд зөн билэгт итгэж
Чамаар л дутаж ганцаардан алхах мөч бүхэн жаргалтай

Sunday, June 12, 2011

Goodnigth

Friday, April 22, 2011

Kiss the Rain - Yiruma



Дэндүү сайхан аялгуу юм аа. Санаж хүсэж зорьсон амьдрал минь ийм л уянгатай байсан юм шиг санагдаж байна. Хүний амьдрал сайхан. Сайхан гэдгийг нь бид өнгөрсөн хойно л мэдэрдэг шүү дээ.
Тийм ээ, хайр бүр ч агуу, агуу болохоор хайрыг хүмүүс алдахаас айж явдаг. тэр мэдэрсэн айдас нь хожим энэ аялгуу мэт уянгалаг санагдах юм.

Wednesday, April 20, 2011

Санаж байна уу


Чамайгаа би сананаа гэж хэлж байл уу
Чамтайгаа хамт хөгширнөө гэж ярилцаж байл уу
Чинийхээ төлөө амьдрана гэж хэллүү
Чи миний гэрэл гэгээ гэж баярлаж байл уу
Би чинийхээ цорын ганц хайрт гэж санасан
Би чамдаа бүхнээ зориулна гэж бодсон
бидэн хоёр заяаны хосууд гэж итгэсэн
Би чамаараа бахархаж амьдарна гэж найдсан
Чамайгаа би хайрлана гэж хэлсэн билүү
Чамаасаа би хагацахгүй хэмээн учирласан билүү
Чамтайгаа хамт ертөнцийг туулна гэж найдсан билүү
Чамдаа би хайртай гэж хэлсэн билүү
Бүхнийг санаж байна аа би
Бүүр эхнээс нь дуустал нь яримаар байна
Санаж байна уу чи бидэн хоёрын хайрын түүхийг
Санамсаргүй ч гэсэн эргээд нэг дурсаж явна уу

Sunday, April 10, 2011

Мөнхгэрэл эгчид баярлалаа


Баяр жаргалтай өдрүүдээ дахин дахин дурсаж
Бахархам сайхан үйлсэд зорин зорин тэмүүлж
Эрч хүч нэмэх урам баясалд умбаж
Инээд дүүрэн цалгиж явахыг эрхэм дүүдээ хүсье

Б.Мөнхгэрэл


Энэ сайхан үгийг Хамтдаа нэг анги хэмээн суралцаж явсан эрхэм эгч маань надад явуулсан юм.
Солонгосыг хөгжил дэвшилд хүргэсэн Шинэ Тосгон хөдөлгөөний сургалтанд явж ирсэн тухай бичлэгүүдээ удахгүй та бүхэндээ хүргэх болно.

Wednesday, February 9, 2011

Monday, February 7, 2011

Өөдрөг амьдрахад тань ...

Хэрэв бид өөрсөддөө байгаа нэг нэг алимаа солилцвол бид тус бүр нэг нэг алимтай хэвээр байна. Харин өөрсөддөө байгаа шинэ санаануудаа солилцвол бид тус бүр хоёр хоёр шинэ санаатай болно.
БЕРНАРД ШОУ

Атаархал алдар нэр авчирдаггүй, харин алдар нэр л атаархалыг дагуулдаг.

Уураа тэвчиж ухаанаа түгээдэг хүн өөдөлдөг, уурлахдаа хурдан ухаарахдаа удаан бол уруудаж буйн шинж.

Хүнд байж болох баялагуудаас хамгийн том нь боловсрол юм.

Цаг гарган бод - Энэ нь хүч чадлын эх булаг
Цаг гарган унш - Энэ нь мэргэн ухааны үндэс
Цаг гарган тогло - Энэ нь залуу байхын нууц
Цаг гарган нам гүм бай - Энэ нь бодлоо хурааж бодож сурахын дадал
Цаг гарган боловсор - энэ нь таны ирээдүйн үл хөдлөх хөрөнгө
Цаг гарган инээ - энэ нь сэтгэлийн хөг
Цаг гарган нөхөрлө - Энэ нь баяр баясгалантай байх зам
Цаг гарган Мөрөөд - Энэ нь ирээдүйгээ байгуулах үндэс
цаг гарган бусдад тусал - Энэ нь ирээдүй танд туслахын эхлэл

Даруухан бай гэхдээ хулчгар биш
Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэг биш
Эргэцүүлж бодож бай гэхдээ мууг биш
Итгэлтэй бай гэхдээ их зантай биш
Сайхан зантай бай гэхдээ зөөлөн биш

Friday, February 4, 2011

Ядмаг оюун ухаан


Ядуу хүн гэж үгүй харин ядмаг оюун ухаан гэж байдаг хэмээн хэн нэгэн хэлсэн санагдана. Хэн ч хэлсэн бай энэ бол үнэн үг юм. Хэдий чинээ баян бодол санаатай байна, төдий чинээ амьдрал нь баялаг байдаг. Бид сэтгэлээр баян хүн гэж ярих дуртай. Тэд энгийн яриандаа л өө зө энэ болно доо, санаж явбал бүтнэ, сажилж явахад хүрнэ, энэ ч мөн амны билэгтэй юм ярьж байна даа гээд л ярина. Харин зарим нэг нь надад юу ч байхгүй ээ, мөнгөтэй хүний хийдэг ажил байна, мөнгөгүй юм чинь тэрүүгээр яахын гэх мэт хоосон ядмаг оюун ухаанаар бүх юманд ханддаг. Тэгэхээр энэ бүхнийг халах цаг болсон юм биш үү, залуус аа. Бүгдээрээ хөдөлмөрлөе, хийцгээе, бүтээцгээе.

Thursday, February 3, 2011

Сайн уу


Хавар болж байх шиг байна. урин дулаан цаг ирж байгаа нь юутай сайхан. Тийм болоод ч би блогийнхоо арын фоныг сольчлоо. Сүүлийн үед блогтоо бичлэг нэмсэнгүй. тун завүй гэх нь хаашаа юм. Гэхдээ л болсонгүй. Хэд хоногийн өмнөхөн ажлынхан маань ахмад буурлуудаа баярлуулж хүлээж авсан. Тэр арга хэмжээнд оролцох гэсэн ахмадуудын тоо их байдаг болохоор урилга энэ тэр нь хүрэлцээ муутай. Хүрээгүй нэг нь гомдоллож, авсан нэг нь голж шилж ер нь олон хүмүүсийн олон ааш аягийг харна даа. Ухаант хүмүүс овилгогүй загнах нь заримдаа тиймхэн санагдах ч баярлаж гялайсан хүмүүс тэднээс харьцангүй их болохоор сэтгэл өндөр үлддэг сэн. Заримдаа аятайхан хэл амаа ойлголцох гээд өөрийн мэдэлгүй тэдний адил болчихсон л зогсоно. Ер нь тэгээд ч олон нийтийн ажил гэж ярвигтай л юм байна доо. Баярласан нэг нь талархаж байна гээд чихэр жимс өгчихнө. түүнийг харсан нэг нь хахууль энэ тэр авлаа гэнэ. Инээдтэй ч юм шиг.
Надад нэг санаа байдагийн. Ерөөсөө иймэрхүү арга хэмжээ хийхгүй байвал дээр ч юм шиг. Өмнө нь хийхгүй байхад болоод л байсан байхад одоо бололгүй дэ. Хүмүүс гэдэг ер нь л бэлэн юм аваад сурчихсан. Үнэ төлбөргүй оролцоод сурсан. тэр зангаа гээж чаддаггүй болохоор бөөн гомдол, тунирхал.
За ингээд бэлэнчлэх сэтгэлгээг халахын төлөө энэ туулай жилдээ ажиллах болтугай гэж хамтрагч нартаа уриалья. Тэгэхгүй бол хамаг байдаг хүч чадлаа үгээр тараагаад дуусах байх шүү.

Tuesday, January 11, 2011

२०११ он

Өнөөдөр би шинэ оныхоо анхны бичлэгийг хийж байна. Өчигдөр ажил дээрээ дээс авчраад цаг гарахаар нь хааяа дааа үсэрч үзлээ. Биеийн чилээ гараад ажил хийх эрч хүч нэмэгдээд надаа бол сайхан байлаа. Уг нь их эрт ажил дээр хөдөлгөөн муутай байдаг юм чинь теннис ч юм уу, дээс ч юм уу нэг зүйл хийе дээ гэж бодоод байснаа хэрэгжүүлсэн нь энэ. Би өөрийгөө үнэлэх болсондоо их баяртай байгаа. 2011 онд их ажил, их үйлсээр дүүрэн байх болно.