
Хавар болж байх шиг байна. урин дулаан цаг ирж байгаа нь юутай сайхан. Тийм болоод ч би блогийнхоо арын фоныг сольчлоо. Сүүлийн үед блогтоо бичлэг нэмсэнгүй. тун завүй гэх нь хаашаа юм. Гэхдээ л болсонгүй. Хэд хоногийн өмнөхөн ажлынхан маань ахмад буурлуудаа баярлуулж хүлээж авсан. Тэр арга хэмжээнд оролцох гэсэн ахмадуудын тоо их байдаг болохоор урилга энэ тэр нь хүрэлцээ муутай. Хүрээгүй нэг нь гомдоллож, авсан нэг нь голж шилж ер нь олон хүмүүсийн олон ааш аягийг харна даа. Ухаант хүмүүс овилгогүй загнах нь заримдаа тиймхэн санагдах ч баярлаж гялайсан хүмүүс тэднээс харьцангүй их болохоор сэтгэл өндөр үлддэг сэн. Заримдаа аятайхан хэл амаа ойлголцох гээд өөрийн мэдэлгүй тэдний адил болчихсон л зогсоно. Ер нь тэгээд ч олон нийтийн ажил гэж ярвигтай л юм байна доо. Баярласан нэг нь талархаж байна гээд чихэр жимс өгчихнө. түүнийг харсан нэг нь хахууль энэ тэр авлаа гэнэ. Инээдтэй ч юм шиг.
Надад нэг санаа байдагийн. Ерөөсөө иймэрхүү арга хэмжээ хийхгүй байвал дээр ч юм шиг. Өмнө нь хийхгүй байхад болоод л байсан байхад одоо бололгүй дэ. Хүмүүс гэдэг ер нь л бэлэн юм аваад сурчихсан. Үнэ төлбөргүй оролцоод сурсан. тэр зангаа гээж чаддаггүй болохоор бөөн гомдол, тунирхал.
За ингээд бэлэнчлэх сэтгэлгээг халахын төлөө энэ туулай жилдээ ажиллах болтугай гэж хамтрагч нартаа уриалья. Тэгэхгүй бол хамаг байдаг хүч чадлаа үгээр тараагаад дуусах байх шүү.
No comments:
Post a Comment
sainyy