Tuesday, October 26, 2010

Tuesday, October 19, 2010

Цасан дээрх мөр /Өгүүлсэн шүлэг/


Нойтон цас малгайлан хаялна. Хүйтэн болж байгаа ч гэлээ шинэхэн орж байгаа энэ намрын цасыг харж зогссон бяцхан охин ээждээ гүйн ирж "ээж ээ энэ цасан дээгүүр мөр гаргаад гүйх үү" гэх шиг гараас нь хөтлөн зам руу чирэх аж. Өөрийнхөө гишгэсэн мөрийг эргэн эргэн харж баясаад минийх жижигхэн, таны мөр том байна шдээ ээж ээ гэж шулганана. Бээлийгээ тайлаад модон сандал дээрх цасыг барьж үзээд л гайхаж байгаа нь илхэн. Наранд гялтганах сайхан өнгө нь нүд гялбаад л... Охиных нь баясгалантай царай сэтгэлд нь гэрэл гийгүүлээд л... Тэр бүсгүй аз жаргалаар дүүрэн байлаа. Тэр хоёр Онгоцны буудал дээр хэсэг салхилж байснаа дотогш орж хүлээлгийн танхимд суув. Онгоцны буудлын узелиэр бүсгүй хүний уянгалаг хоолойгоор .....-н нислэг Улаанбаатарт газардлаа гэх нь хүртэл сайхан сонсогдоно. Удалгүй гол хаалгаар хүмүүс гарч ирцгээхэд хажууд сууж байсан охин маань "Аав аа, аав аа" гэж хэлээд гүйгээд явчихав. Гадаа энэ намрын цас ороод л, олон олоон жилийн дараа охин минь элэг бүтэн амьдрах нь дээ гэж тайвшираад л.. өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ гэж бүсгүй бодсоор Цонхийсон туранхай атлаа нүдээрээ инээсэн зөөлөн харцтай залуун зүг зоримогхон алхлаа.

Thursday, October 7, 2010

Навчисын чимээ /Өгүүлсэн шүлэг/


Гадаа бороо орж байна. Намрын бороо хүйтэн бас гунигтай юм. Хатсан шар навчисууд норсон болохоор шажигнаж дуугарахаа больчиж, уг нь бас л сонин дуу гардагсан. Хөлд хөглөрсөн навчисийн тэр чимээг сонсох гэж өшигчин тараачихдаг байж билээ. Тэгэхэд хажууд алхах өвөө эмээ хоёр "Хүүе чи байг гэм. яасан сахилгагүй монди вэ. хог болгоод" гээд л зэмлэнгүй харна. Салхинд туугдан замаар хийсэхдээ тэд бас л өрөвдөлтэй. Олонд гайхагдаж байсан сайхан өнгөө алдаж газарт унаад хаашаа ч хамаагүй хийсээд шороонд дарагдан хөрсөнд шингэнэ. Богинохон настай ч дараа жил бас л хүрээд ирнэ. Тэр нь л сайхан шүү.

ЗҮҮД /Өгүүлсэн шүлэг/

Бүсгүй ингэж бодлоо. Зүрх минь ахиад л догдлоод байх юм. Яарч тэвдээд л, баярлаж мишээгээд л... гараас атган замын турш явсаныг чинь бодохоор сайхан ч юм шиг. Дулаахан бас зөөлөн гар мэдрэгдэж байсан. Одоо ч гар минь халуу дүүгэх мэт. Баяртай гэж үнсээд гэрийн гадаа буулгахдаа нэг их дотно тэвэрчихээр чинь сандарч байсан ч дотроо дахиад жаахан ингээд зогсох сон гэж хүсэж байсан сан.
Гэхдээ бүсгүйн толгойд ийм бодол харван орж ирэв. Хамгийн сонин нь тэр хүн хэн бэ гэдэгт биш эр хүний халуухан цээжинд тэгж тэврүүлээгүй удсан болохоор түүнд сайхан байсан аж. Тэгээд ч тэр сайн хүн юм чинь гэж тэрээр дотроо өөрийгөө зөвтгөлөө. Түүнийг хүмүүс хараад хатуу хүйтэн сэтгэлтэй эмэгтэй гэцгээнэ. Дотроо тэр хайлж уяраад л, уйлж гуниглаад дэндүү зөөлөн хүн байлаа. Тэрээр хэтэрхий нялцгай байдлаа хүнд харуулахгүй гэхдээ хатуужиж өөрийгөө чангалж байдаг юм. Гэтэл одоо түүний зүрх догдлон булиглаад байлаа. Түүнд хайрлаж явдаг шүү гэсэн үг хүмүүс олныг хэлж байсан. чи бол сайн бүсгүй, чамайг хүмүүс хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй гэж хэлдэг. Тэр үгсийн л адил тэр үдэш тэрээр ахиад л тэр үгсийг амнаас нь сонсов. Хайртай байдаг шүү. Хайрлаж явдаг шүү гээд дахин дахин хэлэхэд нь сэтгэлээ харамгүй зориулмаар санагдаж байв.
Сэрээрэй, босоорой гэх ээжийхээ дуунаар дэндүү амттай зүүд нойрноосоо хагацав. Биеийнхээ чилээг гаргаж суниагаад орноосоо босоод цонхоор харж зогсохдоо өчигдөр үдэш орцны үүдэнд буулгаад орон ортол нь харж зогссон баясгалантай царайг эргэн саналаа. Гараараа даллаад л хайртай шүү гэж зогссон таны төрх надад эргэн ирлээ.

Wednesday, October 6, 2010

БИ & НАВЧ //Өгүүлсэн шүлэг


Намрын навчис одоо л хөл дор хөглөрч байх юм. Шаргалтаж хатсан навчисын алтан шаргал өнгөөр орчлон гоёж байгаа байх даа. Ийн бодсоор гудамжаар алхаж явахдаа нэг таван хошуу шиг хэлбэртэй навчийг сонирхож аваад тэмдэглэлийн дэвтэрийнхээ завсар хийж билээ. Тэрнээс хойш таван намар өнгөрсөн байна. Тэр шар навч яг л хэвээрээ. Бодолд өнжсөн дурсамжууд надад олон ч энэ навчийг олдог тэр өдөр миний хувьд хүний сайхан сэтгэлийг мэдэрсэн, хүнд итгэж, ухаарал олж авсан нандин өдөр байсан. Би энэ навчийг тэр өдөр олж авсан шигээ өөрийгө бас олж авсан.

Хэрэггүй үгний зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Надаа нэг дүү байдагийн. Дүүгээ харин сая гомдоочих шиг боллоо. Сэтгэл нэг л сонин байх чинь. Хэрэггүй үгний зэвээр зүрхийг минь бүү шархлуул гэдэг нэг мөрт байдаг даа. Заримдаа бодлогогүй үгээ хэнд ч хамаагүй хэлчих гээд байдаг тал хүнд байдаг шүү дээ. тэрэн шиг л юу ч бодолгүй хэлчихсэн үгэнд минь тэр гомдсон байх юм. Амнаас гарсан үг бүр л бодлоготой байх ёстой гэж үргэлж санадаг хэрнээ л сая буруу үйлдэл хийчих юм даа. Бодож амжаагүй хэлсэн үгэнд минь гомдсон хүн байх юм бол сооориии