
Нойтон цас малгайлан хаялна. Хүйтэн болж байгаа ч гэлээ шинэхэн орж байгаа энэ намрын цасыг харж зогссон бяцхан охин ээждээ гүйн ирж "ээж ээ энэ цасан дээгүүр мөр гаргаад гүйх үү" гэх шиг гараас нь хөтлөн зам руу чирэх аж. Өөрийнхөө гишгэсэн мөрийг эргэн эргэн харж баясаад минийх жижигхэн, таны мөр том байна шдээ ээж ээ гэж шулганана. Бээлийгээ тайлаад модон сандал дээрх цасыг барьж үзээд л гайхаж байгаа нь илхэн. Наранд гялтганах сайхан өнгө нь нүд гялбаад л... Охиных нь баясгалантай царай сэтгэлд нь гэрэл гийгүүлээд л... Тэр бүсгүй аз жаргалаар дүүрэн байлаа. Тэр хоёр Онгоцны буудал дээр хэсэг салхилж байснаа дотогш орж хүлээлгийн танхимд суув. Онгоцны буудлын узелиэр бүсгүй хүний уянгалаг хоолойгоор .....-н нислэг Улаанбаатарт газардлаа гэх нь хүртэл сайхан сонсогдоно. Удалгүй гол хаалгаар хүмүүс гарч ирцгээхэд хажууд сууж байсан охин маань "Аав аа, аав аа" гэж хэлээд гүйгээд явчихав. Гадаа энэ намрын цас ороод л, олон олоон жилийн дараа охин минь элэг бүтэн амьдрах нь дээ гэж тайвшираад л.. өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ гэж бүсгүй бодсоор Цонхийсон туранхай атлаа нүдээрээ инээсэн зөөлөн харцтай залуун зүг зоримогхон алхлаа.
No comments:
Post a Comment
sainyy