Thursday, December 31, 2009

Сэтгэлийн сайхан үнсэлтийг илгээе



Сая л нэг юм шинэ оны эхнийхээ бичлэгийг хийх зав гарлаа хө. Шинэ ондоо та бүхэн од хийморьтой, амжилт бүтээлээр дүүрэн байгарай. Будран орох цасхан шиг гэгээхэн, буцааж боломгүй гэрэлт дурсамжууд шиг нандин тийм л өдрүүдийг бас энэ ондоо бий болгоорой. Өөрийн гараар хийсэн хоол амттай байдаг шиг өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн босгосон амьдрал дэндүү амттай сайхан.

Monday, December 28, 2009

Сайхан сэтгэлээр бүхнийг давах хүч танд бий.


Хүн өөрийнхөө байгаадаа сэтгэл хангалуун амьдарч, ирээдүйд тохиолдох сайхан зүйлийг хүлээж, дотроосоо гэрэлтэж чадвал бурхан түүнд хайр хишгээ харамгүй хайрлаж, илүү сайхан зүйл өгнө гэдэгт итгэх хэрэгтэй. Үр дүн:
Эргэн тойрны хүмүүс таныг хүндэлж дотно нөхөрлөхийг хүсч байдаг. Энэ нь таны сайхан сэтгэлийн хариу. Тиймээс та дотроо сайхан зүйл хүсч мөрөөдөн бусдад хар буруу саналгүй, уучилж нигүүлсэх, ухаантай амьдарч чадвал амьдрал аяндаа сайхан болно гэдэгт итгээрэй.