
Сая л нэг юм шинэ оны эхнийхээ бичлэгийг хийх зав гарлаа хө. Шинэ ондоо та бүхэн од хийморьтой, амжилт бүтээлээр дүүрэн байгарай. Будран орох цасхан шиг гэгээхэн, буцааж боломгүй гэрэлт дурсамжууд шиг нандин тийм л өдрүүдийг бас энэ ондоо бий болгоорой. Өөрийн гараар хийсэн хоол амттай байдаг шиг өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн босгосон амьдрал дэндүү амттай сайхан.
Хайртай найзуудтайгаа хамтдаа энэ шинэ ондоо олон сайхан бүхнийг хийнэ гэж бодож төлөвлөж байгаа. Бие биенээ урамаар тэтгэж, үг хэлээр дэмжиж явах шиг үнэтэй бэлэг гэж үгүй. Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Андууддаа амжилт хүсч сэтгэлийн сайхнаар үнсэлт илгээе.
No comments:
Post a Comment
sainyy