Thursday, August 26, 2010

Saturday, August 21, 2010

ЭХИЙН СЭТГЭЛ КИНОНЫ ДУУНЫ ҮГ

Хэрвээ чи өөрийн зүрх сэтгэлийг сонсож амьдарвал
Мөнгөнөөс илүү үнэт зүйл тэнд чинь байгааг мэдэх болно
Хайр, жүжиг тэр бүхний аль аль нь чухал биш
Хэрэв чи өдөр бүр зүрх сэтгэлийнхээ юу хэлж байгааг сонсох юм бол
Уйлахаас илүү инээх зүйл тэнд чинь олон байгааг мэдэх болно
Энэ бол чиний хийсэн, хийж чадах зүйл
Чиний үүрэг хариуцлага
Шөнийн тэнгэрийн бараан үүл арилж өглөө болдог шиг
ШИНЭ ӨДӨР ИРНЭ.

Thursday, August 19, 2010

Нэргүй шүлэг нэтэд байхаар нь оруулчлаа.

Нүднээс минь гарах нулимсыг зүрхэндээ тусгаж аргаддаг үр минь
Нүүрэнд минь тодрох гунигийг сэтгэлдээ тусгаж эмтэрдэг хүү минь
Нэгэн хэмнэлээр надтай хамт гуньж баярладаг болохоор чинь
Нууцхан мэгшиж гаднаа би дандаа инээдэг болсон шүү

Tuesday, August 17, 2010

Амьдрал үргэлжилсээр, харин бид ажилласаар л байна.

Он цагийн эргэлтэнд олон ч хүнтэй танилцаж, их ч зүйл сурч мэдэж явна. Сайнтай ч муутай ч энэ орчлонд санахын аргагүй, бас санахааргүй тийм учралууд надад олон тохиолдож байсан. Хүн ер нь бартаа бэрхшээл тохиох бүрийд зөвхөн өөрийгөө сонсох нь хамгийн зөв алхам юм шиг ээ. Саяхан нэг хүний бичсэн дурсамжийг уншлаа. Тэр хамгийн сүүлд нь "Намд мөнхийн сайн найз, бас мөнхийн дайсан гэж үгүй" хэмээн бичсэн байна лээ. үүнийг уншаад би гэнэтхэн сэтгэлээр унасанаа бодохоор инээд ч хүрэх шиг. Гэхдээ хүн хүний гишгэх зам, хүрэх газар өөр шүү дээ.

Tuesday, August 3, 2010

ДОРОЙ БҮРГЭД САЙН ДУРААРАА ТАХИА БОЛДОГ


Би өнөөдөр мэссэнжэрийнхээ статус дээр ингэж бичсэн юм. "Аз, амжилт үргэлж надтай хамт :)" гэж. Зарим нэг нь амжилтанд хүрээ юу, ямар аз тохиогоов гээд л асууцгаана. Өмнө минь ирсэн үйл бүхэн миний хувьд аз, амжилт байхыг хүсэж байгаа. тиймээс би ингэж аз амжилтыг дуудаж байгаан. Тэр над руу намайг чиглээд ирнэ гэж итгэдэг хэмээн хариулаад л. Тэгэхэд зарим нэг нь хий хоосон мөрөөдөл, бодит ертөнцийг хараач гэх. гэхдээ энэ бол тэдний л бодол шүү дээ. бодох тусам хүсэл биелж, санах бүрт сайхан учрал өмнө минь ирсээр байдаг. За тэр ч яахав. үг олдож үхэр холдох нь гэдэг билүү. Гол зүйлдээ орьё.
Би саяхан "Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" гэсэн Мерил Дугласын номыг уншиж эхэлсэн юм. Хаанаас нь ч уншиж болохоор энэ ном харин ч их аятайхан санагдсан. Утга агуулга нь ч хүн бүрийн мэдэхийг хүсдэг, ойлгож авахыг хүсдэг сэдэв. Жишээ нь Хойрго, хойшлуулдаг зангаа яаж засах вэ, санаж сэдсэн ажлыг яаж хийвэл дээр вэ, Уйтгартай ажлаа яаж сайжруулах вэ гэх мэт олон сэдэвтэй. Ер нь бол дараах жагсаалтыг харахад болох юм.
энэ жагсаалтыг надад уг номыг уншсан хүн өгсөн. Товч тодорхой дажгүй санагдсан учраас цаг хэмнэх үүднээс та бүхэнд хүргэж байна.