Он цагийн эргэлтэнд олон ч хүнтэй танилцаж, их ч зүйл сурч мэдэж явна. Сайнтай ч муутай ч энэ орчлонд санахын аргагүй, бас санахааргүй тийм учралууд надад олон тохиолдож байсан. Хүн ер нь бартаа бэрхшээл тохиох бүрийд зөвхөн өөрийгөө сонсох нь хамгийн зөв алхам юм шиг ээ. Саяхан нэг хүний бичсэн дурсамжийг уншлаа. Тэр хамгийн сүүлд нь "Намд мөнхийн сайн найз, бас мөнхийн дайсан гэж үгүй" хэмээн бичсэн байна лээ. үүнийг уншаад би гэнэтхэн сэтгэлээр унасанаа бодохоор инээд ч хүрэх шиг. Гэхдээ хүн хүний гишгэх зам, хүрэх газар өөр шүү дээ.
Өнгөрсөнд миний хамгийн их дургүй байсан зарим нэг хүмүүст би харин ч баярлаж явдаг юм шүү. Нэг хүн надад ингэж хэлж байсан юм. Чиний дургүй хүмүүс бол чиний жинхэнэ багш нар юм аа гэж. Учир нь би дургүй хүмүүстэйгээ нэг их асуудал үүсгээд байхгүйн тулд урьдчилаад бүх зүйлээ цэгцлээд, зохицуулаад явдаг байсан юм. Асуудал гарахгүй болохоор би дургүй гэсэн тодотголтой хүмүүстэйгээ нэг их харилцаад байдаггүй байсаныг тэр хүн сонсоод чиний дургүй хүмүүс чамайг хурцалж өгч байсан юм байна гэж билээ.
Бас нэг найз маань Нямаа чи хэдий болтол ингэж ажиллах гээ вээ, найзтайгаа хамтар, би чамд боломж олгий гэж байв. Би харин эндээсээ салсангүй, тэр ахиад л чи бидэн шиг ажлыг сэтгэлээсээ хийдэг ийм хүмүүс байхгүй ээ, тэгээд л чи өөрөө ч ажилдаа гүнзгий орчихсон, чамайг ч явуулах дургүй байгаа гэж билээ.
Саяхан би сэтгүүлийн ангийхантайгаа уулзаж суулаа. Бас нэг нь чи яагаад дээшлэх ч үгүй байж наанаа хорогдоод байдаг билээ, чамайг бодохоор уур хүрэх юм гээд л загнаж гарсан. Тэгсэн би гэж хүн бас л юм хэлээгүй. Ингээд бодохоор өөрийгөө заримдаа гайхах юм. Хэхэ
Зарим хүний нүдэнд миний ажил хэрэггүй ажил мэт санагдаж миний чихэнд өдөр бүр "Нямаа, намынхан чинь П- да нар байдаг ш дээ" гэж хэлсээр... Гэтэл зарим нь Та нарын ажил бол үнэхээр буянтай сайхан ажил. Олон хүнд тус болж байдаг юм гэх.
Харин одоо бол хуучныг бодвол ууртай уцаартай, хашгичаж орилсон, загнаж зандарсан хар муу энергитэй хүмүүс ирэх нь багассан байналээ. Голдуу ажил хэрэг ярих гэсэн лавлах гэсэн хүмүүс орж гарч явах болсон. Өнгөрсөн тэр жилүүдэд үнэхээр халширмаар өдрүүд олон байсан юм. Хөөрхий бухимдаж зовсон, цөхрөнгөө барсан иргэд хаана хандахаа мэдэхгүй биднийг зорьж ирдэг байсан нь тэр. Тэгээд л хамаг бухимдлаа бидэнд гаргаад л явна. Зарим үед гараад гүймээр байдаг ч одоо бол энэ ажилдаа дуртай болсон байна лээ. Хэхэ. Миний бодож байгаа зүйл бол энэ Хэрэг эрхлэх газраа л байгууллага шиг байгууллага болгох юмсан гэж бодож байна.
Хөөх сүүлийн үед хүмүүс намайг энд яагаад байгаад байдагийн гэж асуух болсон болохоор би нэг их юм бодолгүй бодлоо биччихлээ.
Гэсэн ч амьдрал үргэлжилсээр, бид ажилласаар л байна. ..
No comments:
Post a Comment
sainyy