
Би өнөөдөр мэссэнжэрийнхээ статус дээр ингэж бичсэн юм. "Аз, амжилт үргэлж надтай хамт :)" гэж. Зарим нэг нь амжилтанд хүрээ юу, ямар аз тохиогоов гээд л асууцгаана. Өмнө минь ирсэн үйл бүхэн миний хувьд аз, амжилт байхыг хүсэж байгаа. тиймээс би ингэж аз амжилтыг дуудаж байгаан. Тэр над руу намайг чиглээд ирнэ гэж итгэдэг хэмээн хариулаад л. Тэгэхэд зарим нэг нь хий хоосон мөрөөдөл, бодит ертөнцийг хараач гэх. гэхдээ энэ бол тэдний л бодол шүү дээ. бодох тусам хүсэл биелж, санах бүрт сайхан учрал өмнө минь ирсээр байдаг. За тэр ч яахав. үг олдож үхэр холдох нь гэдэг билүү. Гол зүйлдээ орьё.
Би саяхан "Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" гэсэн Мерил Дугласын номыг уншиж эхэлсэн юм. Хаанаас нь ч уншиж болохоор энэ ном харин ч их аятайхан санагдсан. Утга агуулга нь ч хүн бүрийн мэдэхийг хүсдэг, ойлгож авахыг хүсдэг сэдэв. Жишээ нь Хойрго, хойшлуулдаг зангаа яаж засах вэ, санаж сэдсэн ажлыг яаж хийвэл дээр вэ, Уйтгартай ажлаа яаж сайжруулах вэ гэх мэт олон сэдэвтэй. Ер нь бол дараах жагсаалтыг харахад болох юм.
энэ жагсаалтыг надад уг номыг уншсан хүн өгсөн. Товч тодорхой дажгүй санагдсан учраас цаг хэмнэх үүднээс та бүхэнд хүргэж байна.
ДОРОЙ БҮРГЭД САЙН ДУРААРАА ТАХИА БОЛДОГ
1. Хүмүүстэй уулзаж, ажил ярихдаа босоо байдалд ярилцвал цаг хождог, шуурхай байдаг
2. Өдрийн төлөвлөсөн ажлаа цаасан дээр буулгаад цаг тутамд харж байвал анхаарал төвлөрдөг, ажлын хурд ихэсдэг
3. Хүүхэддээ цаг гаргаж тодорхой хугацааг хамт өнгөрүүлж бай, учир нь өөрийн чинь сайн шинж чанарууд хүүхдэд чинь өвлөгддөг сайн талтай
4. Даргадаа шаардлагатай тохиолдолд ҮГҮЙ гэж хэлж сур, хэт их ажилд дарагдхаас сэргийлнэ
5. Ажлынхаа хугацааг төлөвлөхдөө илүү хугацаа бүү тавь, тухайн ажил удахаас гадна хэт их сунжирна
6. Өөртөө шинэ зорилгууд тавьж, түүнийгээ заавал цаасан дээр буулган байнга харж бай. Тэгвэл тэр зорилгодоо хүрэх зам чинь тодорхой харагдаж эхэлнэ.
7. Хүмүүсийн ирүүлсэн захидал, хүсэлтэд нэгдсэн байдлаар цаг гарган нэг дор хариуг өгч бай, удаан сунжирах тусам өөрөө стресст ордог
8. Таны дургүй ажлыг чинь таниас өөр хүн /хамтрагч/ сайн хийх эсэхийг мэдэж ав. Түүндээ ажлаа шилжүүлэхийг хичээ
9. Хүнд ажлыг бүү хойшлуул, энэ ажлыг дуусгачихаад нэг санаа амрая гэсэн бодолтой ажлаа хийж эхэл
10. Аливаа уулзалтанд очих цагаасаа илүү гарах цагаа сайн тооц, хоцрохгүй
11. Шинэ танилцсан хүмүүсийн нэрсийг тогтоож сур, ялангуяа доод албан тушаалтнуудынхаа нэрсийг.., Амжилтын эхлэл болно.
12. Та санаачлагатай бай, хамт олон дотроо үнэ цэнэтэй болно.
13. Хариуцлага үүрч сур, бусдын итгэл хүлээж эхэлнэ.
14. Буруу зүйл хийснээ мэдмэгцээ хугацаа алдалгүй уучлал гуйж бай, асуудал хүндэрч мэднэ
15. Их холын аялал ч нэг л алхамаас бүрддэг, тиймээс алхам бүрээ цэгнэ
16. Гутарч, сэтгэлээр унасан үедээ хамгийн гоё хувцасаа өмс, сэтгэл засдаг сайн талтай
17. Зөв үг болон бараг зөв үгний ялгаа асар их тул хаана юу хэлэхээ сайн бод
18. Өрсөлдөгчгүй болох нь маш том гарз, бидний хөгжил зогсоно
19. Мэдээлэл ихтэй байхын хирээр айдас тань багасдаг
No comments:
Post a Comment
sainyy