Monday, May 28, 2007

Та бол энэ орчлонгийн гэрэл гэгээ


Өглөөний мэнд. Миний блогт зочилж буй таньд баярлалаа. Танд болон таны хайртай хүмүүст энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэж, өглөөний нар шиг гэрэлтэж, өөртөө итгэлтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй амьдрахын ерөөлийг дэвшүүлье. Та бол энэ орчлонгийн гэрэл гэгээ гэдэгт итгэж яваарай. Өглөө бүр алтан нарыг харж инээмсэглэн, өдөр бүр шинээр амьдарч, зорилготой хүн зоригтой ярьдаг гэдэг үгийг ямагт санаж, ихийг бүтээж, хөдөлмөрлөж явахыг танаас хүсье. Бас танд аз жаргал хүсье.

Sunday, May 27, 2007

Tuesday, May 15, 2007

Ахин дахин амтлахыг хүснэ.


Гадаа сэрүүвтэр салхи үлээх. Сэтгэлд уянгалаг аялгуу эгшиглэн гэгэлзэж зүрх баясаана. Учралт амрагаа санан гансарч суух шиг жаргал үгүй ажээ. 5 жилийн өмнө шиг санагдана. Тэгэхэд оюутан насаа үдэж, ажил амьдралын замд хөл тавьсан зоригтой ч, жавхаатай ч үе байсан даг.
Үнэхээр сонин зүйл гэвэл миний зүүд зөнтэй байдагт байлаа. Сайхан зүүд зүүдэлвэл хэзээ нэг өдөр биелэхийг нь тэсэн ядан хүлээдэг. Биелдэг ч байлаа. Харин аймшигтай муухай мууг зүүдэлвэл айх, гайхах зэрэгцдэг юм. Тийм л сэтгэл зүрхээ их чагнадаг гэнэхэн охин нэг шөнө зүүдэлвээ.
Аялгуут дууг хэн нэгэнтэй хоршин дуулж байна гэж, анзаарч харахуйяа хоршигч маань эгэл даруухан, нүдээрээ инээсэн залуу. Үүнээс өөрийг би санадаггүй юм.
Өглөө босоод гэгэлзсэн сэтгэл дэрвээд тогтоож чаддаггүй. Асгартал уйлмаар ч юм шиг, аялгуут дууг хангинатай дуулмаар ч юм шиг. Өндрөөс өндөр уулын орой дээр гараад буруу хараад суучихмаар, салхинд нь үсээ илбэн зогсож, санаа алдмаар, эсвэл хоолойн чадал мэдэн орилмоор санагдаж байв.
Тиймээ, тийм зүүд зүүдэлсэн болохоор л би түүнтэйгээ учирсан байх. Өдөр хоног өнгөрөх тусам бүх л бие сэтгэлээрээ тэр бид хоёр уусан нэгдэж, хорвоо ертөнцөд зөвхөн хоёулхнаа юм шиг аашилсаар олон ч сарыг үдсэн байв. Түүнтэй хамт байсан тэр хэдэн жилийн хамгийн гунигтай бөгөөд жаргалтай үе нь түүнийг гадагшаа ажлаар явдаг өвлийн хэдэн сарууд байж билээ. Хүлээхийн жаргалийг амтлан, хайрын дээдийг мэдэрдэг байсан. Хүнд хайртай байхын аз жаргалыг, хайрлуулахын нууцыг мэдэрсэн тэр жилүүдийг мартахын аргагүй.
Уйтгар гуниг, аз жаргал хосолсон хайр минь анх надад ирсэн шигээ буцаад явчих нь гэж төсөөлж ч байсангүй. Тэгээд би ийн шүлэглэж билээ.
…Тогтуун байсан нууранд чулуу хаясан жаалыг
Тогтоож чадалгүй эрэг нурсан ч
Орчлон хорвоод буцааж болдогүй
Оргилуун сэтгэлээ аргадаж хайрлая… хэмээн дотроо битүүхэндээ харамсан халаглаж, уйлж суусан нь тэр. Амьдрал хэмээх энэ төгсгөлгүй далайд живжихгүйн тулд өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, өмнөө тавьсан зорилгоосоо зүүгдэн, зүүгдэн хөвсөөр эрэг дээр гарсан билээ.
Тийм ээ, надад өөртөө л найдаж, өрөөлөөс зугтаж явсан үе олон бий. Гомдон, гунихдаа хааяа хэн нэгэнтэй бие сэтгэлийн жаргал эдлэхсэн хэмээн бүсгүй хүний богино ухаанаар сэтгэж өөрөөсөө ичиж явсан цаг ч бий.
Гэсэн атал хамгийн жаргалтай, гэгээтэй, өнгөлөг цаг хугацааг минь тас хар өнгөөр будаж орхисон баргилхан хоолойтой залуутай дахин учрахыг хүсэх юм. Уйлахад нулимсыг минь арчиж, халуухан цээжинд нь наалдан аргадуулж, хамтдаа хэчнээн л бол хэчнээн км алхаж байсан өдрүүдийг, бас салхи сэвэлзсэн толгодын орой дээр нар шингэхийг харж зогссон тэр гэгээн мөч бүрийг би санан дурсаж байна. Ахин дахин амтлахыг хүснэ.

Friday, May 11, 2007

Та юу гэж бодож байна.

Sky C&C компанитай манайх гэрээтэй ажилладаг ухаантай. Гэтэл сүлжээ маань ойрд байнга тасалдаад ажлаа хийхэд хүндрэл учраад байх боллоо. Иймэрхүү маягаар цааш ажиллахад хэцүү л байна даа. Уг нь нэртэй том газруудын тоонд ордог гэж байсан энэ нь худлаа бололтой. Тийм үү. Та юу гэж бодож байна. Болохгүй байна гэж шаардлага тавиад л байдаг. Өөрчлөлт гарахгүй юм оооооооо

Өглөөний мэнд.

Ажилдаа ирээд сонсох дуртай аязаа чагнан өдрийнхөө хүчийг авлаа. Үнэхээр сэтгэлд хүрсэн сонгодог аянууд шүү. Өнөөдөр маш их ажилтай. Урам зоригтой, өөдрөг ажилланаа. Үдээс хойш Баянхошуунд очиж иргэдтэй уулзах ажлаа эхэлнэ. Хаврын шороонд гадаа ажиллах бас аймаар шүү.

Ээ дээ, энэ хүмүүс үү


Ажлын шаардлагаар би Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд очиж ажиллаа. Олон арван хүмүүстэй ч таарлаа. Тэр орой би нэг л бодлогошронгуй болчихсоноо анзаарсан юм. Бүтэн өдрийн турш ертөнцөөс тасрах шахсан, соёлт хүнээс ангид гэж хэлж болохоор ер нь их хэцүү хүмүүстэй ажилласан юм. Угтаа бол Нийгмийн амьдрал өөрөө ийм л байгаа хэрэг. Ийм хүмүүс ч хаана ч байгаа л даа. Гэвч тэдний дотор орж ажиллах нэг талдаа залхмаар аймаар байсан ч нөгөө талдаа тэд яагаад гэсэн асуултыг өөртөө тавьж учрыг олохоор зорьсон. Энэ миний нэг сонин зан л даа. Утасны орооцолдоог гаргах гэж цаг заваа бардаг шиг аливаа зүйлийн учрыг олж хужрыг тунгаахаар ёстой л нэг гүрийтлээ суучихдаг. Ингээд би тэр хүмүүсийн дунд орж тэдний талаар судалхаар 7-1 хүртэл дүүргийнхээ бүх хороогоор ажиллахаар болсон. Ганцхан би ч биш лдээ. Ажлын маань шаардлага юм даа.

Дуудлага худалдаа: Анхны үнээсээ 10 дахин өссөн шарсан тоорой.

Өдрийн бодрол…


Өглөө тэнгэр бүүдийгээд цас бороо холилдон хаялж, хүйтэн байсан атал сая үүлэн чөлөгөөр нар ээж, тогтуухан болчихлоо. Хаврын тэнгэр хачин шүү. Ааш муутайхан хүн шиг. Тийм болоод л манай өвөг дээдэс Хаврын тэнгэр шиг ааштай хэмээн ярьдаг байсан биз. Ийм өдөр өрөөндөө комьпютерийнхаа өмнө суугаад юу ч юм тоншиж суух нь дээр байдаг. Сэтгэл тогтуун байхаас гадна өөр зүйлд сатаарахгүй байдаг юм. Ойрдоо үндсэн ажлаа хийлгүй багийн ажилд оролцоод РС –с холдсон байна. Интернэтээр сонин хачин зүйл ч их байна. Үүнтэй нөхөрлөөд нэлээд хугацаа өнгөрлөө. Одоо бол миний нэг нөхөр л гэсэн үг дээ. Хоол цай шиг л хэрэгцээтэй болж.

Thursday, May 10, 2007

Би юу хийв ээ?


Зав муутайхан ажилласаар нэг л мэдсэн 5 сар гарчихжээ. Урин дулаан цаг ирэхээр ямар ч хүн сэтгэлээ чагнадаг байх аа. Өнгөрсөн хугацаанд би юу хийв. Юу нь бүтэл муутай, юу нь амжилттай болов гээд л …. Өөрийн алхсан алхам бүртээ дүгнэлт хийдэг байх. Миний хувьд энэ ажилд ороод 2 ч сонин гаргалаа. Эхнийх нь ач холбогдол тааруу, нэлээд том том материалтай, ер нь нэлээд их юм уншдаг хүмүүст зориулсан сонин болсон. Харин дараагийн сонин нь ямар ч насны хүмүүс уншихаар арвин материал хийхийг зорьсон. Ерөнхийдөө бол дажгүй л гэж бодож байна. Ингэхэд би сониноо ямар гэдгийг нь хэлэгүй билүү. Би Сонгионхайрхан дүүрэгт амьдардаг. Тэр дүүргийг хариуцсан ТББ-д ажилладаг. Тэгээд л Дүүрэгтээ холбоотой сонин хийдэг ухаантай л даа. Ажлын маань тухай гэвэл ийм л байна. Уйтгарлах завгүй ажилласаар, бичсээр хорин хэдэн нас минь нисээд одох нээ. Ажил, ажил гэсээр хонгорхон үрээ ч мартах нь. Би ер нь их муу ээж юм байна.