
Зав муутайхан ажилласаар нэг л мэдсэн 5 сар гарчихжээ. Урин дулаан цаг ирэхээр ямар ч хүн сэтгэлээ чагнадаг байх аа. Өнгөрсөн хугацаанд би юу хийв. Юу нь бүтэл муутай, юу нь амжилттай болов гээд л …. Өөрийн алхсан алхам бүртээ дүгнэлт хийдэг байх. Миний хувьд энэ ажилд ороод 2 ч сонин гаргалаа. Эхнийх нь ач холбогдол тааруу, нэлээд том том материалтай, ер нь нэлээд их юм уншдаг хүмүүст зориулсан сонин болсон. Харин дараагийн сонин нь ямар ч насны хүмүүс уншихаар арвин материал хийхийг зорьсон. Ерөнхийдөө бол дажгүй л гэж бодож байна. Ингэхэд би сониноо ямар гэдгийг нь хэлэгүй билүү. Би Сонгионхайрхан дүүрэгт амьдардаг. Тэр дүүргийг хариуцсан ТББ-д ажилладаг. Тэгээд л Дүүрэгтээ холбоотой сонин хийдэг ухаантай л даа. Ажлын маань тухай гэвэл ийм л байна. Уйтгарлах завгүй ажилласаар, бичсээр хорин хэдэн нас минь нисээд одох нээ. Ажил, ажил гэсээр хонгорхон үрээ ч мартах нь. Би ер нь их муу ээж юм байна.
No comments:
Post a Comment
sainyy