Monday, August 8, 2011

Чамайгаа санах сайхан...

B. Болормаа /Хаппи бүлгийн гишүүн-Шүлэг нь таалагдахаар оруулчихлаа /



Ирэх л юм шиг догдолж
Тэврэх л юм шиг инээмсэглэж
Учрах л юм шиг итгэж
Уусах л юм шиг ичингүйрч
Чамайгаа санах сайхан...

Тосох л юм шиг хүлээж
Томоогүй л юм шиг зүггүйтэж
Болзох л юм шиг яарч
Бодох л юм шиг гэгэлзэж
Чамайгаа үгүйлэх сайхан

Зүүдлэх л юм шиг манаж
Зөрөх л юм шиг харамлаж
Ханилах л юм шиг хайрлаж
Холдохгүй л юм шиг халамжилж
Чамайгаа бодох сайхан...

Өөрийнхөө зүрхэн хойморт суудал гаргаад тослоо
Өөриймсөг санагдаад тэндээ малгай бүсийг чинь дээдэллээ
Өөр хэн ч анзаараагүй чиний дулаан сэтгэл
Өөрөө ч мэдээгүй байхад минь зүрх хөглөөд ижилсжээ
Чамайгаа хайрлахгүй байж чадахгүй нь ээ...

Чамдаа

Зуны өглөө сэрээд чинийхээ нойрсохыг харлаа
Зүүдэндээ үнэгчлэн ялдамханаар инээвхийлж байх юм
зүрх сэтгэлдээ чамайг үргэлж хайрлахаа амлаад
Зүгээр л минийх бай гэж бүсгүй чамдаа хэлмээр байна.

Чамдаа

Чамайг санахын эрхээр дуучин болж
Чамайг үгүйлэхийн эрхээр найрагч гэгдэж
Чамайгаа зүүдлэх бүрийд зөн билэгт итгэж
Чамаар л дутаж ганцаардан алхах мөч бүхэн жаргалтай