B. Болормаа /Хаппи бүлгийн гишүүн-Шүлэг нь таалагдахаар оруулчихлаа /
Ирэх л юм шиг догдолж
Тэврэх л юм шиг инээмсэглэж
Учрах л юм шиг итгэж
Уусах л юм шиг ичингүйрч
Чамайгаа санах сайхан...
Тосох л юм шиг хүлээж
Томоогүй л юм шиг зүггүйтэж
Болзох л юм шиг яарч
Бодох л юм шиг гэгэлзэж
Чамайгаа үгүйлэх сайхан
Зүүдлэх л юм шиг манаж
Зөрөх л юм шиг харамлаж
Ханилах л юм шиг хайрлаж
Холдохгүй л юм шиг халамжилж
Чамайгаа бодох сайхан...
Өөрийнхөө зүрхэн хойморт суудал гаргаад тослоо
Өөриймсөг санагдаад тэндээ малгай бүсийг чинь дээдэллээ
Өөр хэн ч анзаараагүй чиний дулаан сэтгэл
Өөрөө ч мэдээгүй байхад минь зүрх хөглөөд ижилсжээ
Чамайгаа хайрлахгүй байж чадахгүй нь ээ...
No comments:
Post a Comment
sainyy