Бүсгүй ингэж бодлоо. Зүрх минь ахиад л догдлоод байх юм. Яарч тэвдээд л, баярлаж мишээгээд л... гараас атган замын турш явсаныг чинь бодохоор сайхан ч юм шиг. Дулаахан бас зөөлөн гар мэдрэгдэж байсан. Одоо ч гар минь халуу дүүгэх мэт. Баяртай гэж үнсээд гэрийн гадаа буулгахдаа нэг их дотно тэвэрчихээр чинь сандарч байсан ч дотроо дахиад жаахан ингээд зогсох сон гэж хүсэж байсан сан.
Гэхдээ бүсгүйн толгойд ийм бодол харван орж ирэв. Хамгийн сонин нь тэр хүн хэн бэ гэдэгт биш эр хүний халуухан цээжинд тэгж тэврүүлээгүй удсан болохоор түүнд сайхан байсан аж. Тэгээд ч тэр сайн хүн юм чинь гэж тэрээр дотроо өөрийгөө зөвтгөлөө. Түүнийг хүмүүс хараад хатуу хүйтэн сэтгэлтэй эмэгтэй гэцгээнэ. Дотроо тэр хайлж уяраад л, уйлж гуниглаад дэндүү зөөлөн хүн байлаа. Тэрээр хэтэрхий нялцгай байдлаа хүнд харуулахгүй гэхдээ хатуужиж өөрийгөө чангалж байдаг юм. Гэтэл одоо түүний зүрх догдлон булиглаад байлаа. Түүнд хайрлаж явдаг шүү гэсэн үг хүмүүс олныг хэлж байсан. чи бол сайн бүсгүй, чамайг хүмүүс хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй гэж хэлдэг. Тэр үгсийн л адил тэр үдэш тэрээр ахиад л тэр үгсийг амнаас нь сонсов. Хайртай байдаг шүү. Хайрлаж явдаг шүү гээд дахин дахин хэлэхэд нь сэтгэлээ харамгүй зориулмаар санагдаж байв.
Сэрээрэй, босоорой гэх ээжийхээ дуунаар дэндүү амттай зүүд нойрноосоо хагацав. Биеийнхээ чилээг гаргаж суниагаад орноосоо босоод цонхоор харж зогсохдоо өчигдөр үдэш орцны үүдэнд буулгаад орон ортол нь харж зогссон баясгалантай царайг эргэн саналаа. Гараараа даллаад л хайртай шүү гэж зогссон таны төрх надад эргэн ирлээ.
No comments:
Post a Comment
sainyy