
Нэтээс би ийм шүлэг оллоо. Дажгүй л юм. Надад талаагдав.
[ 2008-04-21 ]
Өвөл болж ус хөлдөхөд
Хүйтэнд тэврэн дулаацуулна гэчихээд
Өвөртлөхгүй намайг дааруулаад байхаар нь
Хөлдөөд, хайлаад би нуур болчихсон
Намар болж орхиж нисчихээд
Нуурандаа буцаад ирнэ гэчихээд
Удаад намайг хүлээлгээд байхаар нь
Ууршаад би бороо болчихсон
Бүрхэг өдөр бороо асгарахад
Шүхэр доор хамтдаа зогсоно гэчихээд
Бороо зогстол ирэхгүй болохоор нь
Шаргал наранд би солонго болчихсон
Долоон өнгө тодорсон солонго гарахад
Хоёулаа цугтаа бүхнийг эхлэнэ гэчихээд
Дуугарсан үгэндээ эзэн болохгүй болохоор нь
Хагацаад би дурсамж болчихсон
Б. Амарсанаа
No comments:
Post a Comment
sainyy