

Өнөөдөр их ажилтай өдөр байлаа. Ханиад хүрсэн болохоор хамар маань хорсоод л нусаа татаад л ажилаа хийв. хэхэ. Нэг мэдсэн орой болчихсон байна. Ажилаа сайн муу хийсээр нэг л мэдсэн 3 жил болох гэж байх юм. Сайн ч муу ч хийж сурсан ажил хүнд амар юм даа. Заримдаа уурлаж бухимдаж байсан ч, баярлаж инээж хөөрсөн ч энэ миний л хийх ёстой ажил гэж хойш суулгүй хийсээр л ирсэн. Энэ ажилдаа би их дасчээ. Хааяа их ядарнаа. толгой дотор юу эргэлдээд байгаа юм бүү мэд. тархи нь ч тэр нүд нь ч тэр гөлийчихөөд юу ч орохгүй, юуг ч санахгүй хачин болчихдон юм хэхэ. гэхдээ яахав. нэг сайхан амраад л зүгээр болчихдог юм.
Хүмүүстэй муудалцана, маргалдана, бас найзлана, нөхөрсөг хандана. Энэ бүхэнд хүн гэдэг амьтныг нээж таньж мэдэрч, хэнтэй нь яаж харьцах вэ, хэнийг нь яах вэ гэдгийг бага зэрэг гадарлахтайгаа болсон юм даг. хэрэгтэйгээ аваад, хэрэггүйгээ хаяад өдөр өдрөөр, алхам алхамаар өөрийгөө суралцаж, боловсорч, төлөвшиж байгаагаа мэдэрч байна.
Тийм дээ нээрээ, амьдрал гэж баялаг. улс төрийн, нийгмийн, олон нийтийн ажилд оролцож байсан энэ өнгөрсөн хугацаанд би сэтгэл зүрхэндээ, оюун мэдлэгтээ олон арван баялагийг олж авсан юм. Энэ л миний амьдралын цаашдын түшиг тулгуур болох учиртай юм шүү дэ.Дотны олон сайхан хүмүүстэй танилцаж, дотроо тэднээрээ бахархах сэтгэл хааяа төрдөгсөн. Гэмгүй танилцсан танилын хүрээ маань ч нэмэгдсээр байна.
ene ued shn bj dee
ReplyDelete