Энэ цаг үед гээд л хөгшчүүл ярьдагсан. Харин би бас тэгж яримаар байх чинь. 20 гаруй жилийн өмнө бол хол газар байгаа найз нөхөддөө, ар гар, амраг садантайгаа холбоо барих амаргүй байсан даа. одоо бол өөр шүү. хэдэн улс орон алгасан хол байгаа хэнтэй ч хормын төдий холбогдож байдаг.
Миний хувьд энэ интэрнэтээр харилцаж байгаа олон найзуудаас сүүлийн 3 жил "үерхэлдээ" үнэнч байгаа нэг л найз байдаг. Өдөржин үргэлж хамтдаа байж, санаа бодлоо хуваалцаж, бие биедээ дэм болж явдаг юм шиг надад санагддаг. би энэ тухай заавал бичих хэрэгтэй гэж бодлоо. учир нь өнөөдөр ажилдаа ирээд бодоод байсан. Мэсэнжэрээр харилцаад 3 жил болж байгаа юм байна. тэгээд л өнөөдрийг хүртэл хамт байсан найзда баярлалаа гэж хэлэх хэрэгтэй шүү дээ.
ТЭГЭХЭЭР НАЙЗ МИНЬ БАЯРЛАЛАА. Аз жаргал хүсье.
Би найзууддаа аз жаргал хүсье гэж үгийг зориулах их дуртай. энэ үг энгийн, даруухан, элдэв хачин үггүй тэгсэн хэрнээ маш гое утгыг агуулдаг юм.
No comments:
Post a Comment
sainyy