Wednesday, January 13, 2010

Биеэ бодоорой...


Удахгүй би амьдралдаа анх удаа эмнэлэгт хэвтэх байхаа. хэ хэ. Гэхдээ бүр бага байхдаа нэг удаа хэвтэж байсан гэж хэлдэг ч би тэрийгээ ер санадаггүй юм. Харин ийм том болсон хойноо насанд хүрсэн хойноо анх удаа юм. Эмнэлэгт хэвтэх гэж баярласандаа үүнийг бичсэнгүй ээ. Болдогсон бол хэвтмээргүй байна. Гэвч эд бараа хүртэл элэгдэлд орж мууддаг шүү дээ. Би зүгээр л өөрийгөө хайрлаагүй байх. Тэгээд л ядарч сульдаад гэх юм уу толгой маань таллаж өвдөөд байх болж. эмч хэлэхдээ амарч сувилуулаад ав гэсэн болохоор очиж байгаагүй газартаа очихоор болсон юм.

Хүний нэг мэддэг хэрнээ мэддэггүй дутагдал надаа ч бас байдаг юм. Ажил амралтаа зөв зохицуулж чаддагүй, оюутан байхдаа даалгавар биш байтал үүр цайтал юм бичиж, ном уншиж суудаг байсан маань, ажил хийхдээ өдөр нь аажуу тайвуухан байж байгаад оройхон нь нам гүмхэн орчинд хийх шаардлагатай зүйлээ хийдэг байсан маань буруу зуршил болсон байна. Энэ хамгийн буруу шүү. Ийм буруу дадалтай хүн байвал эртхэн болихгүй бол хүний бие биологийнхоо цагийн эсрэг ажиллаад байвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бололтой.

Би ч нээх хүн өвдчихсөн юм биш л дээ. гэхдээ цаашид амьдарч ажиллаж явах хүн биеэ өөрөө л хайрлахгүй бол өөр хүн хэзээ ч таны биеийн эрүүл мэндийг боддоггүй гэдгийг эрх биш ойлгож байгаа байлгүй дээ.
За тэгээд буруу дадал, эрүүл мэндийн тухай бичээд байвал дуусахгүй ээ.

No comments:

Post a Comment

sainyy