
Ананд одоо 4 сартай. Дүрлийсэн нүдтэй, энэ эгдүүтэй хүү өчигдөр блог нээжээ. Мэдээж хэрэг аав, ээжийнхээ тусламжтайгаар шүү дээ. Блогийн нэр http://anandmgl.blog.banjig.net
Мөнхбаатарын Ананд ХААН банк 5026635492
Зүүний үзүүр дээр арвай буудай тогтохын адил хүний амь олддог гэдэг билээ. Орчлонгийн сайхныг үзэх гээд тэмцэн яваа 4хөн сартай Анандад боломж нөхцөлөөрөө туслаарай андууд минь
Хорвоод мэндлээд 120иодхон хоногийн нүүрийг үзээд байгаа энэ бяцхан хүү төрөлхийн зүрхний гажигтай төрсөн байна. Аав, ээж нь уйгагүй хөөцөлдсөний үрээр эмчлэгдэх бүрэн боломжтой гэсэн шийд авсан байна. АНУ-ын Бостоны эмч нарын баг Анандыг бүрэн эдгээнэ. Хагалгаа 4-р сард хийгдэх юм байна.
Гэвч хамгийн хэцүү нь зардал мөнгөний асуудал гарлаа. Аав ээж нь, тэдгээрийн найз нөхөд, ах дүүс сэтгэл харамгүй тусалж байгаа боловч эмчилгээний зардал маш өндөр. Гэтэл хүү амьдармаар байдаг...
Монголчууд бид сайхан сэтгэлт ард түмэн. Ананд хүү алс газар эмчлүүлэхэд сэтгэлээрээ, санхүүгээрээ нэмэр хандив болоосой гэсэндээ энэхүү бичлэгийг орууллаа.
Бяцхан хүүгийн блогт өвчлөлийн түүх, америк эмч нараас ирсэн и-мэйл гэх мэтээр бүх баримт, материалууд бий.
...Хүүг огт уйлуулж болдоггүй. Видео бичлэгээс нь харахад зүрхний цоорхой нь маш том илт мэдэгдэхүйц харагддаг. Ядуугийн зовлон хэцүү ч бяцхан хүү маань эдгэх боломжтойг сонсоод сайн санаат хүмүүст хандахаар шийдсэн. Хүүд минь туслаач гэж ээж нь хэлж байсан.
Өхөөрдөм бяцхан Ананд аа, чи заавал эдгэнэ ээ. Хүүгийнхээ төлөө 4 сар уйгагүй явж, эмчлүүлэх арга олсон аав ээжид нь баярлалаа. Хүү чинь эдгэнэ ээ...
Бичсэн Г.Солонго
No comments:
Post a Comment
sainyy