Monday, April 26, 2010

Бодлогошрол


Хүйтэн өрөөнд чичирч суусан хэдий ч хавар цаг ирж дээ гэж цонхоор харан санаа алдсаар өнгөрлөө. Гэхдээ л ирж яваа цаг шүү дээ гэж сэтгэлээ засаад л. Өглөөхөн нэг танил маань төрсөн өдөр болохнээ гээд л сэтгэл өөдрөг ярьж байгаа дуулдсан. Гэтэл сарын өмнө болсон төрсөн өдөрөөрөө би өөдрөг байсан билүү гэж бодлоо. Яагаад ч юм сүүлийн хоёр жил төрсөн өдөр гэж баярласангүй ээ. хэхэ. харин 30 нас хүрсэн энэ биеэ би загнаж зэмлэж суух болж.
Инээдтэй нь төрсөн өдөрөөрөө би хэзээ ч төрсөн өдөр шиг баярлаж үзээгүй юм билээ. Яагаад гэхээр минийх мартаар болчихдог. Тэгээд л надтай адил эмэгтэйчүүд бүгд баярлаад байхаар надаа ч төрсөн өдөр гэж санагдахаа ч больчихсиймаа. За энэ ч яахав. Ингэхэд төрсөн өдрөөрөө хүмүүс яг яах ёстойгоо мэддэггүй шдээ. Миний нэг танил лам төрсөн өдөрийнхөө өглөө босоод л сүү ууна даа гэж хэлж байсан даг. Яагаад гэж асуутал Хүн эхээс төрсөнийхөө дараа сүү ууна уу гэхэс архи уудаггүй ш дээ гэж байсан. Бас саяхан миний охины төрсөн өдөр болоход би өмнөх шигээ сүр дуулиан болсонгүй ээ. Охинтойгоо кино үзээд, хоолонд ороод л торт авч гэртээ харьсан даа. Охин минь ч нас нэмж том болж байгаа болохоор бэлэг энэ тэр гэхээсээ илүү хичээлийн ширээ энэ тэр л бодож байлаа. Ирэх жил сургуульд орно гээд л эх болсны маань хариуцлага нэмэгдээд л байна гэсэн үг дээ хө. Өнөөдөр би биз дээрээс нэг юм олж уншаад. Тэр нь юу вэ гэхээр Хүүхэдтэй болоход маш их бэлтгэл шаарддаг хариуцлага хүлээх чадвартай болсон хойноо хүүхэд төрүүлнэ гэсэн нэг хүний сэтгэгдэл дээр бас нэг нь үгүй дээ, эхлээд хүүхэдтэй болчоод тэр үүрэг хариуцлагаа бий болгож амьдар гэж бичсэн байна лээ. Би бас л бодлоо. Хүний үр гэдэг эцэг эхдээ ирэхдээ өөрийнхөө хувьтай ирдэг юм шүү дээ гэж эхний хүн хэлмээр санагдлаа.Энэ орчлонд хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтох дайны юм болдог энэ тэр гээд зөндөө үш байдаг шүү дээ. миний үр ээждээ мөн л тэгж арай гэж тогтон байж зорьж ирсэн юм. Амьдралд бид хоёр алзахгүй ээ гээд зүтгэсэн. ээжийгээ ганцаардуулахгүй зовоохгүй ээ гэж охин минь дөнгөж тавхан настай хэрнээ хэрсүү суусан. Үеийнхнээсээ илүү томчуудтай ярилцаж, үгийн баялаг олонтой, сэтгэлийн хат ихтэй охиныхоо томоогүй хүүхэд насыг хаасан ээж нь буруутай.

No comments:

Post a Comment

sainyy