
Тэр үдшийг би тод санаж байна. Яг л ийм бороо шивэрсэн зуны үдэш. Олоон олон жил өнгөрсөн мэт, үгүй ээ хааяа санахад саяхан мэт тэр дурсамж одоо ч миний сэтгэлд хадгалагдан үлчихсэн юм. Зам даган бороонд норон түүний гараас хөтлөн алхаж явахдаа би хамгийн их жаргалтай байсан. Бурханд би талархаж, бас бурханаас би гуйж явсан юм. Юу гэж гээч.... Надаа хайрласан ийм тэнгэрлэг хайрыг би анх удаа амсаж, анх удаа амнаасаа "Би чамд хайртай" гэсэн үгийг унагаж тэр үгний гайхамшигийг мэдэрч явсандаа би бурханд талархаж байсан. Харин энэ аз жаргалыг минь надаас битгий аваарай гэж гуйж явсан юм.
Түүндээ би ухаангүй дурлачихсан байсан. Цаг үргэлж хамт баймаар, хэзээ ч салахгүйгээр насан туршдаа амьдармаар санагдаж хайранд би шунан дурлаж байсан. Өөрийгөө ч мартчихсан, өөрийгөө түүнийг л гээд саначихсан ухаангүй амьтан жаргалдаа хөтлөгдчихөөд л... Надаа ийм хожуу ирсэн амьдралын минь жинхэнэ хайр энэ байж хэмээн өөртөө шивнээд, нандигнаж боогоод зүрхнийхээ авдранд далд хийчихсэн юм. Тэгээд л цоожлоод түлхүүрийг нь түүндээ өгсөн. Түлхүүрийг маань тэр аваад холын хол явахдаа үлдээхийг хүсэж байсан. Гэсэн ч би авахыг хүсээгүй. Хэзээ хойно онгойлгох ганцхан эзэн нь тэр үүрд байг гэсэндээ би аваагүй. Тэр үүнийг мэдээгүй явсан.
No comments:
Post a Comment
sainyy