Thursday, September 16, 2010

НҮД /Өгүүлсэн шүлэг/

Харах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл минь дийлсэн тэр өглөөг би санаж байна.Ертөнцийн нарыг харах юмсан. Ертөнцийн бүх сайхан зүйлийг харах юмсан. Өмсөж байгаа даашинзаа харах юмсан. Өөрт зохисон үсээ мэдрэх юмсан. Өнгө будгийг олон янзаар нь харах юмсан. өөртөө зориулсан бүх зүйлийг харахсан гэж. Бас Хайрлаж дурласан тэр гэрэлт царайг харах юмсан. Хамгийн ихээр чинийхээ дүрийг харах юмсан гэж маш их хүссэн. Гарт минь мэдрэгдсэн тэр зөөлөн торгомсог арьс, дөнгөж цухуйсан сахлын үзүүр нь хурууны үзүүрт мэдрэгдэхэд би гэдэг хүн чинийхээ дүрийг дотроо төсөөлөн зурж бүхэл бүтэн нэг хүнийг сэтгэлдээ бий болгож билээ. Гараас минь чангахан барьсан чиний гарт би өөрийгөө даатгачихаад хотын гудамжаар юунаас айж эмээхгүйгээр чөлөөтэй гүйж явсан. хөлд торох бөөн бөөн зовлон бэрхшээл саад тотгор ул мөргүй арилж тэр орчныг би дотроосоо сайн харж байсан.
Харин энэ өдөр би чинийхээ эгэл царайг ширтэн сууна. Яг л ийм хүн байгаа даа гэж бодож байсан юм. Миний хүссэн санасан тэр төрх мөн байна шүү дээ. Би өмнө нь хүссэн бүхнээ харж байна. Ертөнцөд байгаа бүхнийг харах гэж байна. Гагцхүү чинийхээ энэ дүрийг ахиад харж чадахгүй болчихоод сууж байна. Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл юу ч хэлээгүй явсан чамд гомдож сууна. Эдгэрэхгүй өвчтэйгээ мэдээд надад хорвоог харах нүдээ үлдээсэн чи минь хагалгаа хийлгээд дөнгөж боолтоо авсан тэр өдөр өөдгүй энэ орчлонгоос үүрд яваад өгчихөж. Өөр би юу ч хүсэхгүй ээ. Өөрт минь харах нүд хайрласан энэ хүнийг хажуудаа байлгахыг хүсэж байна. харах нүд надад байгаа ч Сэтгэлийг минь харанхуй нөмөрч байна. Хайртай гэж хэлсэн өглөө бүрийг минь марталгүй санаж өөрийгөө тэр үгээр тэжээж амьдрах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ чи минь. Би чинийхээ нүдээр орчлонг харж чинийхээ төлөө итгэл дүүрэн амьдарна аа.

No comments:

Post a Comment

sainyy