Tuesday, January 13, 2009

Би

Би Монгол эмэгтэй хүн. Монгол эх орондоо хайртай. Монголчуудынхаа иддэг хоол хүнсэнд дуртай. Монгол хүмүүсээрээ бахархаж явдаг. Би эгэл жирийн монгол бүсгүй. Надад өөр илүү дутуу бодол хүсэл, санал сэтгэгдэл гэж байхгүй. гадаад дотоод явж нутаг уснаасаа зугатаах хүсэл үгүй. Зүгээр л би энэ эх орондоо хайртай, сэтгэл бардамхан нэгэн. Монголд минь юм бүгд болохгүй байнаа. энэ үнэн. Монгол эх оронд минь амьдрах хэцүү байнаа, энэ бас л үнэн. гэсэн ч би болохгүй юм бүрийн төлөө сэтгэл зовж шаналлаа гээд энэ бүхэн болчихгүй юмыг яах билээ. зүгээр л өөрийнхөө чадах ядахаар зорьж тэмүүлж, хийж бүтээж, түүндээ сэтгэл өөдрөг явахыг бодно. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун, өөрийнхөө гишгэсэн зам бүртээ сэтгэл хангалуун байх аваас би гэдэг хүн жаргалтай байгаа нь тэр. тиймээ би сэтгэл хангалуун байдаг. хэрвээ жаахан ч гэсэн дутмаг зүйл байвал би түүнийхээ төлөө сэтгэл зүрхээрээ тэмүүлж хийж бүтээхийг хүсдэг. Манай удмынхныг хүмүүс говийнхон болоод ч тэгдэг юм уу, их сэтгэлтэй улс гэж ярьдаг юм билээ. Тээр жил би эмээгийнхээ нутагт очоод байхдаа тэгж сонсож байсан. Аливаа ажлыг сэтгэл зүрхнээсээ хийдэг, халтуурдана, хулхидана гэдгийг мэддэггүй, мэддэг байлаа ч тэгэх зүрх сэтгэл байхгүй хүмүүс гэж ярьж байсан. Энэ бүх шинж манай мах цусанд байсаар л байгаа. Үүгээрээ бид бардамнаж, бахархаж амьдарцгаадаг.

No comments:

Post a Comment

sainyy