
Б.Лхагвасүрэн
Үнэхээр сайхан шүлэг. даанч видеогоор нь оруулж чадахгүй юм. Би сонсоод уйлсан. та бүхэн заавал О.Анандын уншсанаар сонсоорой. энэ хаягаар- http://blog.banjig.net/b/post.php?blog_id=6067&post_id=51528/
Ээж ээ, таны цаст цагаан гантиг өлмийд тань
Цэцгэн эрхи өргөе гэж цэцэг түүлээ
Таны сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхины хөвөөнөөс
Цэцэг түүлээ.
Цэцэг түүхдээ би уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүрийг олж түүлээ
Тандаа Цэцэгэн эрхи өргөе гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ.
Сайхан ижии минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Орчлонгийн өнө мөнхийн чөлөөндөө одлоо гэж зүүдэллээ
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Ээж ээ, би таныгаа мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана аа гэж уужирлаа.
Энх шаргал үүрийн хиртэшгүй цагаан цолмон болж
Эхлэл бүхний манлайд гялалзана аа гэж тайтгарлаа
Ижии минь та хагацлаар чулуудсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ээж ээ, би таны үргэлжлэл
No comments:
Post a Comment
sainyy