
За өөртөө зориулж нээсэн блогоо ойрд эргэсэнгүй. Дэвтэртээ нэг салхи оруулдаг юмуу гэж бодоод сууж байна даа. Өнгөрсөн хугацаанд ажил гэж явсаар байгаад хамаг байдгаа хаясан байна. үнэндээ өөрөө өөртөө дааж давшгүй ажил өгчихөөд л босож чадахгүй явсан байх юм да. За энэ ч яахав.
Ухаарал хүнд юу өгдөг юм бол... сайхан амьдралыг уу, аль эсвэл харуусал, нулимсыг уу. Сэтгэлдээ санаж бодсоноо юу ч үлдээлгүй биччихмээр байх юм. Тэгээд эргээд уншин түүнээсээ юу ойлгосноо мэдэх юмсан. Өчүүхэн ч гэсэн надад хүн чанар үлдсэн эсэхээ мэдэх юмсан. Өөрийг минь хэн хайрлаж байсныг мэдэх юмсан. Өөрт минь хэн хэрэгтэй байсныг, би хэнд хэрэгтэй байсныг мэдрэх юм сан. Ухаарал хүнд юу өгдөгийг л мэдмээр байна. Сэтгэл зүрх гэж юу байдаг юм бол оо. тэр махан биенд юу байдаг болоод ингэтлээ их өвдөнө вэ. Эсвэл би эндүүрч бодоо юм болов уу. Энэ хорвоод хүн болж төрснийхөө төлөө энэ махан биенд өвдөлт мэдрэгдэх бүрт зовох ёстой юм боловуу. Энэ чинь хөндий хоосон бие цогцос шүү дээ гэж санахын. Тэгсэн хэрнээ асгартал уйлахаар тагийг нь авсан битүү сав шиг л онгойгоод ирнэ.Энд ер нь юу байдаг бол доо мэдэхгүй юм.
No comments:
Post a Comment
sainyy