Дуулахсан, хол оо явсан найзыгаа санан санан дуулахсан
Хорь хүрээгүй насны дурлалаа бодон бодон дуулахсан
Хоолой хүрэхгүй байсан ч яах вэ талын салхийг даван даван дуулахсан
Хорьж чадаагүй сэтгэлээ аргадан аргадан дуулахсан
Ганцаардлын мананд төөрөөд нулимсаа арчихад
Ганц дулаахан үгэнд баясан суусан минь хэзээ вэ
Гарыг минь дулаацуулж, сэтгэлд минь ханьссан
Галтай тэр залуу хаашаа яваад одно вэ
Амьдралд ганцаараа биш гэдэгт итгэхсэн дээ
Аргагүй хайрласан залууг минийх гэдэгт итгэхсэн
Аргадаж шивнэсэн үгийг нь үргэлж сонсож тайтгарахсан
Аяа дэндүү дассан тэр хүнийг танихааргүй болтлоо мартахсан
Зүүдлээд сэрчихдэг болчижээ, уйлмаар ч юм шиг байх юм
Зүрхний минь цохилт түргэсээд орилмоор ч юм шиг болчих юм
Гол зураад л явчихаар чанга тэврүүлмээр болох юм
Ганцхан тэр хүнийг хайрлачихаад зовж яваа минь энэ үү
Дуулахсан, холоо байгаа тэр залууг санан санан дуулахсан
Ханьсах тавилан үгүй ч хүсэн хүлээн дуулахсан
Халуун сэтгэлд минь дулаацсан дурлалын олон бодлоо
Хайртай түүндээ хүртэл нь бодон бодон дуулахсан
No comments:
Post a Comment
sainyy