Амарсан ч юм шиг, ажилласан ч юм шиг сонин зун байлаа. Хүний амьдралын эрч хүч чухамд юунд байдаг юм бол... Их ажлын дараа амарч, их амралтын дараа ажиллаж, боломж бололцоогоороо ирээдүй өөд их оргил руу тэмүүлж амьдрахад байдаг юм болов уу. Хэн ч санасан хүн бүр л амьдралынхаа сайн сайхан ирээдүйг төсөөлж, мөрөөдөж явдаг. Гэхдээ зориглож тэмцдэг, зорьж хүрдэг хүмүүс нь хэд бол... Ингээд дахиад нэг асуулт???
Амьдрал угаасаа л тэр чигтээ асуулт юм даа. Хэрвээ ирээдүйг зөгнөдөг хардаг бол энэ бүх асуултандаа хариулт авчихаад хээвнэг суух байсан даа. Тэгээд алдаа юу байна. Тэр бүхнээ засаад л өөгүй тэгш сайхан амьдарна. Гишгэсэн мөрөө харж, алдаж гишгэх замаа тэгшилж амьдраад л... Мөрөөдөл минь биелдэг бол сайхан сан. Хэхэ. Үгүй ерөөсөө өнгөрсөн амьдралынхаа алдаа оноо бүхнийг тэгшилбэл бүр ч амар байхсан. Хэрвээ хүний ертөнцөд тйим бололцоо байдаг байсан бол амьдрал яасан сонирхолгүй байх бол. Тэгэхээр амьдрал тэр чигтээ асуултаар дүүрэн, оньсого мэт байх нь дээр гэж үү. Та юу гэж бодох юм дээ.
No comments:
Post a Comment
sainyy