Friday, September 4, 2009

Secret...



ТА ӨНГӨРСНИЙХӨӨ УЛ МӨР БИШ

Жек Кэнфилд

Олон хүн өөрийгөө тухайн нөхцөл байдлын золиос болсон гэж үзээд ямагт өнгөрсөн үе рүүгээ толгой сэгсэрч харагддаг. Жишээ нь хатуу ширүүн эцгийн гарын шүүс болж өссөн, эсвэл ядуу дорой, байнгын хэрүүл тэмцэлтэй айлд төрсөн гээд л. Олонх сэтгэлзүйчид гэр бүлийн 85 хувь нь даржин амьдралтай гэж тогтоожээ. Тэгэхээр, та энэ тал дээр бас ч гэж ганцаараа биш байгаа биз.
Жишээ нь манай гэрийнхэн архи их уудаг байж. Аав надтай маш ширүүн харьцана, намайг зургаан нас хүрэхэд ээж маань түүнээс салаад явав... Ийм түүхийг бараг л толгойтой бүхэн ярина даа. хамгийн гол асуудал нь ОДОО та юу хийх гэж байна вэ гэдэгт байгаа юм. Та юуг сонгох вэ? Та нэг бол өнгөрсөн үеэ санагалзсан хэвээрээ байна, эсвэл яг одоо юу хүсч байна түүнд анхаарлаа төвлөрүүл. Хүссэнтэйгээ холбогдож чадвал урьдын таагүй зүйлс аяндаа үгүй болно.

"Амьдралын хар бараан тал дээр оюун санаагаа төвлөрүүлсэн хүн алдаа эндэгдлээ дахин дахин санагалзаж, ирээдүйд ийм гай зовлон бүү тохиолдоосой гэж залбирч байдаг ажээ. Хэрвээ та ирээдүйгээ мөн л бүрхэг харанхуй мэтээр төсөөлж, гай зовлон бүү болоосой гэж залбираад байх аваас харин ч түүнээс салж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй."
Прентис Малфорд

Хэрвээ та улирсан баларсан зовлон бэрхшээлээ бодож санагалздаг бол одоо ч мөн тийм л нөхцөл байдлыг даллан дуудаж эхэлнэ. Таны өнгөрсөн ямар байлаа ч түүнийгээ орхи цааш нь. үүнийг өөрийнхөө төлөө хийж байна гэж бодоорой. Хэрвээ болсон явдалд хэн нэгнийг буруутгаж, занаж зүхсэн хэвээр бол үнэн чанартаа өөрийгөө л зовоож байгаа хэрэг. Та амьдралаа бүтээх цорын ганц эзэн бөгөөд хүссэн зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Гэрэл гэгээтэй мэдрэмж бодол санааг цацраах бүр таталцлын хууль үйлчилгээнд орж заавал хариу өгөх болно. Та зөвхөн эхний алхмыг л хийх хэрэгтэй бөгөөд төдөлгүй Таталцлын хууль амьдралд тань ид шидээ авчрах нь гарцаагүй.

No comments:

Post a Comment

sainyy