Saturday, September 12, 2009

Бодол санаа -"Secret"


Шууд хэлэхэд хэрвээ Та илүүдэл жинтэйдээ шаналж явдаг бол, ухамсарласан бай, үгүй бай, ямар боловч тархинд чинь "БҮДҮҮН, БҮДҮҮН БОДОЛ САНААНУУД" байдаг гэсэн үг. Харин гоолиг, галбир сайтай бодол санаатай хүмүүс хэзээ ч бүдүүн байдаггүй юм. Учир нь өөрөө таталцлын хуулийг зөрчсөн хэрэг болох ажээ.

Хүмүүс аймшигт өвчнийхөө шинжид хамаг анхаарлаа хандуулж, "ямар хүнд хэцүү юм бэ" гэж бодох тусмаа амьдралаа улам ч төвөг бэрхшээлтэй болгодог. Тэгэхээр та өвчин зовлонтой бодлоо ЭРҮҮЛ САРУУЛ гэгээн бодлоор солихгүй бол эдгэж илааршихгүй. Энэ бол таталцлын хууль.

Таагүй дурсамж бодол бүр бие организмд өвчин тээж ирдэг нь бодит үнэн гэдгийг аль болох хатуу санаарай. Прентис Малфорд

No comments:

Post a Comment

sainyy