Monday, May 3, 2010

Миний хайртын хайртад


Миний хайртын хайрт элгэмсэг гоо бүсгүй чамд
Миний хайртын агуу хайрыг нисгэе, тосоод аваарай
Мөнхийн дэргэд нь хань болж жаргааж яваарай
Дэлгэр зуны орой шиг итгэлийг нь дааж амьдраарай.
Намайг хайрлах сэтгэл нь аль хэдийн үгүй болж
Намайг ширтэх харц нь аль хэдийн өөрчлөгдсөөн
Хайраа мэдрүүлэн чангаас чанга тэврэхээ больчихсоон ...
Халуухан янагаар үнсээгүй удаж байна аа.
Танхил багадаа эхлүүлсэн амьдралд чинь би шургаж
Таныг хайрлах хайраас чинь би ичгүүргүйгээр хулгайлж
Дэлгэрч гүйцээгүй бяцхан цэцэгсийн дэлбээг ч бодолгүй
Дэндүү дураараа аашилсан бүсгүй намайг уучлаач гэж гуйж чадахгүй ээ
Чин зүрхнээсээ хайрлаж явсан сэтгэлийг минь харин ойлгож
Цор ганцаархнаа хоцорч байгаа миний харууслыг хүлээн аваарай.
Бусдаас булаасан хайрандаа би гэмшиж явсаныг минь
Бусдаас нууж хайрласан түүний минь сэтгэлийн шаналалыг
Бурхнаас өөр хэн мэдэх билээ, тэнгэр өршөөг
Баллуурдаад арилахааргүй нандин дурсамж болон үлдчихжээ.
Тиймээс хайртын минь хайртай бүсгүй чамд
Түүнд гомдсон сэтгэлээ эргээд нэг хараад
Төөрч будилж яваа түүний зүрх рүү нэг өнгийгөөч
Тэр зөвхөн чамайг л хайрлаж яваа шүү.
Түүнийг минь хайрлаж яваарай.

No comments:

Post a Comment

sainyy