Өдөржин өрөөндөө ганцаараа юм бичээд л, босож өөртөө кофе хийж уугаад, эргэн сууж бичээд л, дундуур нь дуртай дуугаа сонсоод, завсараар нь өмнө орой үзэж амжаагүй ТВ-ийн киногоо үзээд л, / Хөөрхөн төрөх албагүй кино надаа таалагддагийн/ бас дахин кофе уунгаа жаахан юм бичих гэсэн нэг л төвлөрч өгдөггүй. Нэг иймэрхүү өдрийг өнгөрөөж байна аа хө. Босож өрөөний цонхоор гадагш харж жаал зогслоо. Салх шороо эргэлдээд л нэг л таагүйээ. Хэдэн эзэнгүй гудамжний нохой хар шар бороороо нийлчихсэн нэгийгээ дагаж гүйлдээд, зарим нэг хүн тэдэн лүү чулуу шидээд л. машинууд нааш цааш холхилдон дуут дохиогоо хангинуулан зөрөлдөөд л... Хүмүүс хувцасаа нимгэлсэн атлаа нэг л дүнсгэр царайтай алхацгаах юм. Хаврын улиралаа гэж... Ажлын өрөөгөөр нэг эмэгтэй "мөнхийн эзэн та бүхнийг ивээх болтугай" гэсээр ороод ирэхийн. Надтай хууч хөөрөх гэнэ. Ганц хоёр үг солиод асуусанд нь аятайхан хариулаад гаргачихий гэж санаад зогсож байтал уйдаж үхэх гэж байсан миний нойрмог царайг ч үл тоон "Чи их сэргэлэн бүсгүй байна шүү" гэж хэлээд цоглог орж ирсэн шигээ гараад явчихав. Инээд ч хүрэх шиг... Хааяа ганцаардсан үед ийм хүмүүс хүртэл сонирхолтой санагдаж билээ. Энүүгээр орж гараад хүн амьтанд адлагдаад байдаг хэдэн архичид хүртэл орилж хашгираад уур хүргэхийг яана. Дөнгөж саяхан нэг нь хүртэл орж ирээд л хөөгдөөд гарлаа. За баахан бүрхэг тэнгэр шиг үгтэй юм биччихлээ.
Харин нэг найз маань өглөө ид ажилтай сууж байхад онгод нь ороод шүлэг туурвиад мээсэнжэрээр явуулаад ямар байна гээд байхаар нь найз нь тун завгүй байна. гомдоод хэрэггүй шүү. дараа нь завтай болохоороо найзыгаа балиашигданаа гэж хэлээд орхилоо. Өдрийн ажил нэг иймэрхүү өнгөрдөг байна.
No comments:
Post a Comment
sainyy