Энэ их сонин утгатай шүлэг юм хэхэ. нэтээс...
Чамайг дахин сэтгэлдээ оруулахыг хүсээд байх юм
Чанга хатуу сэтгэлийг минь зөөллөж уяраахгүй гэжүү
Чамайг явсанаас хойш би чулуу болчихсоон
Чангахан барьж байгаад аваад шидчихмээр ууртай болчихсоон.
Уйлах гэдгийг мартсан болохоор
Уйтай харц минь ширүүн болжээ
Сэтгэл дүүртэл инээхээ больж
Сэмхэн хуурмагаар жуумалзах болж..
Чамайг явахад би чулуу болж
Чанга хатуу үг олныг хэлж бас сонсож
Чийг даасан ягаахан уруул маань омголтож
Чимээгүйхэн дүнсийн суух болсон.
Гэхдээ ганцхан үнэн гэвэл
Гэмгүй царайндаа бүхнийг нууж
Гэрэлт орчлонд зоригтой алхана
Ганцхан чамайг сэтгэлдээ хадгалчихаад
Толгой өөдрөг инээмсэглэн амьдарна.
Чамайг хайрласан хайраараа сэтгэлээ дулаацуулж
Чиний дотно төрхөөр өөртөө хань хийчихээд
Ширүүн догшин харцныхаа угт бяцхан гуниг нуучихаад
Бодол мөрөөдөл хоёртоо жаргалтай амьдарна би.
Тиймээ би чулуу болчихсоон
Тэгж хэлчихээд л бардам явна.
Тийм ээ миний сэтгэл чулуу шиг хатуу бас хүйтэн ч
Тэртээ алсад одсон чамайг би хайрласаар...
Хэн ч намайг мэдэхгүй ээ
Хэлье ч гэж бодохгүй байна.
шал тэнэг
ReplyDelete