Friday, April 22, 2011

Kiss the Rain - Yiruma



Дэндүү сайхан аялгуу юм аа. Санаж хүсэж зорьсон амьдрал минь ийм л уянгатай байсан юм шиг санагдаж байна. Хүний амьдрал сайхан. Сайхан гэдгийг нь бид өнгөрсөн хойно л мэдэрдэг шүү дээ.
Тийм ээ, хайр бүр ч агуу, агуу болохоор хайрыг хүмүүс алдахаас айж явдаг. тэр мэдэрсэн айдас нь хожим энэ аялгуу мэт уянгалаг санагдах юм.

Wednesday, April 20, 2011

Санаж байна уу


Чамайгаа би сананаа гэж хэлж байл уу
Чамтайгаа хамт хөгширнөө гэж ярилцаж байл уу
Чинийхээ төлөө амьдрана гэж хэллүү
Чи миний гэрэл гэгээ гэж баярлаж байл уу
Би чинийхээ цорын ганц хайрт гэж санасан
Би чамдаа бүхнээ зориулна гэж бодсон
бидэн хоёр заяаны хосууд гэж итгэсэн
Би чамаараа бахархаж амьдарна гэж найдсан
Чамайгаа би хайрлана гэж хэлсэн билүү
Чамаасаа би хагацахгүй хэмээн учирласан билүү
Чамтайгаа хамт ертөнцийг туулна гэж найдсан билүү
Чамдаа би хайртай гэж хэлсэн билүү
Бүхнийг санаж байна аа би
Бүүр эхнээс нь дуустал нь яримаар байна
Санаж байна уу чи бидэн хоёрын хайрын түүхийг
Санамсаргүй ч гэсэн эргээд нэг дурсаж явна уу

Sunday, April 10, 2011

Мөнхгэрэл эгчид баярлалаа


Баяр жаргалтай өдрүүдээ дахин дахин дурсаж
Бахархам сайхан үйлсэд зорин зорин тэмүүлж
Эрч хүч нэмэх урам баясалд умбаж
Инээд дүүрэн цалгиж явахыг эрхэм дүүдээ хүсье

Б.Мөнхгэрэл


Энэ сайхан үгийг Хамтдаа нэг анги хэмээн суралцаж явсан эрхэм эгч маань надад явуулсан юм.
Солонгосыг хөгжил дэвшилд хүргэсэн Шинэ Тосгон хөдөлгөөний сургалтанд явж ирсэн тухай бичлэгүүдээ удахгүй та бүхэндээ хүргэх болно.

Wednesday, February 9, 2011

Monday, February 7, 2011

Өөдрөг амьдрахад тань ...

Хэрэв бид өөрсөддөө байгаа нэг нэг алимаа солилцвол бид тус бүр нэг нэг алимтай хэвээр байна. Харин өөрсөддөө байгаа шинэ санаануудаа солилцвол бид тус бүр хоёр хоёр шинэ санаатай болно.
БЕРНАРД ШОУ

Атаархал алдар нэр авчирдаггүй, харин алдар нэр л атаархалыг дагуулдаг.

Уураа тэвчиж ухаанаа түгээдэг хүн өөдөлдөг, уурлахдаа хурдан ухаарахдаа удаан бол уруудаж буйн шинж.

Хүнд байж болох баялагуудаас хамгийн том нь боловсрол юм.

Цаг гарган бод - Энэ нь хүч чадлын эх булаг
Цаг гарган унш - Энэ нь мэргэн ухааны үндэс
Цаг гарган тогло - Энэ нь залуу байхын нууц
Цаг гарган нам гүм бай - Энэ нь бодлоо хурааж бодож сурахын дадал
Цаг гарган боловсор - энэ нь таны ирээдүйн үл хөдлөх хөрөнгө
Цаг гарган инээ - энэ нь сэтгэлийн хөг
Цаг гарган нөхөрлө - Энэ нь баяр баясгалантай байх зам
Цаг гарган Мөрөөд - Энэ нь ирээдүйгээ байгуулах үндэс
цаг гарган бусдад тусал - Энэ нь ирээдүй танд туслахын эхлэл

Даруухан бай гэхдээ хулчгар биш
Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэг биш
Эргэцүүлж бодож бай гэхдээ мууг биш
Итгэлтэй бай гэхдээ их зантай биш
Сайхан зантай бай гэхдээ зөөлөн биш

Friday, February 4, 2011

Ядмаг оюун ухаан


Ядуу хүн гэж үгүй харин ядмаг оюун ухаан гэж байдаг хэмээн хэн нэгэн хэлсэн санагдана. Хэн ч хэлсэн бай энэ бол үнэн үг юм. Хэдий чинээ баян бодол санаатай байна, төдий чинээ амьдрал нь баялаг байдаг. Бид сэтгэлээр баян хүн гэж ярих дуртай. Тэд энгийн яриандаа л өө зө энэ болно доо, санаж явбал бүтнэ, сажилж явахад хүрнэ, энэ ч мөн амны билэгтэй юм ярьж байна даа гээд л ярина. Харин зарим нэг нь надад юу ч байхгүй ээ, мөнгөтэй хүний хийдэг ажил байна, мөнгөгүй юм чинь тэрүүгээр яахын гэх мэт хоосон ядмаг оюун ухаанаар бүх юманд ханддаг. Тэгэхээр энэ бүхнийг халах цаг болсон юм биш үү, залуус аа. Бүгдээрээ хөдөлмөрлөе, хийцгээе, бүтээцгээе.

Thursday, February 3, 2011

Сайн уу


Хавар болж байх шиг байна. урин дулаан цаг ирж байгаа нь юутай сайхан. Тийм болоод ч би блогийнхоо арын фоныг сольчлоо. Сүүлийн үед блогтоо бичлэг нэмсэнгүй. тун завүй гэх нь хаашаа юм. Гэхдээ л болсонгүй. Хэд хоногийн өмнөхөн ажлынхан маань ахмад буурлуудаа баярлуулж хүлээж авсан. Тэр арга хэмжээнд оролцох гэсэн ахмадуудын тоо их байдаг болохоор урилга энэ тэр нь хүрэлцээ муутай. Хүрээгүй нэг нь гомдоллож, авсан нэг нь голж шилж ер нь олон хүмүүсийн олон ааш аягийг харна даа. Ухаант хүмүүс овилгогүй загнах нь заримдаа тиймхэн санагдах ч баярлаж гялайсан хүмүүс тэднээс харьцангүй их болохоор сэтгэл өндөр үлддэг сэн. Заримдаа аятайхан хэл амаа ойлголцох гээд өөрийн мэдэлгүй тэдний адил болчихсон л зогсоно. Ер нь тэгээд ч олон нийтийн ажил гэж ярвигтай л юм байна доо. Баярласан нэг нь талархаж байна гээд чихэр жимс өгчихнө. түүнийг харсан нэг нь хахууль энэ тэр авлаа гэнэ. Инээдтэй ч юм шиг.
Надад нэг санаа байдагийн. Ерөөсөө иймэрхүү арга хэмжээ хийхгүй байвал дээр ч юм шиг. Өмнө нь хийхгүй байхад болоод л байсан байхад одоо бололгүй дэ. Хүмүүс гэдэг ер нь л бэлэн юм аваад сурчихсан. Үнэ төлбөргүй оролцоод сурсан. тэр зангаа гээж чаддаггүй болохоор бөөн гомдол, тунирхал.
За ингээд бэлэнчлэх сэтгэлгээг халахын төлөө энэ туулай жилдээ ажиллах болтугай гэж хамтрагч нартаа уриалья. Тэгэхгүй бол хамаг байдаг хүч чадлаа үгээр тараагаад дуусах байх шүү.

Tuesday, January 11, 2011

२०११ он

Өнөөдөр би шинэ оныхоо анхны бичлэгийг хийж байна. Өчигдөр ажил дээрээ дээс авчраад цаг гарахаар нь хааяа дааа үсэрч үзлээ. Биеийн чилээ гараад ажил хийх эрч хүч нэмэгдээд надаа бол сайхан байлаа. Уг нь их эрт ажил дээр хөдөлгөөн муутай байдаг юм чинь теннис ч юм уу, дээс ч юм уу нэг зүйл хийе дээ гэж бодоод байснаа хэрэгжүүлсэн нь энэ. Би өөрийгөө үнэлэх болсондоо их баяртай байгаа. 2011 онд их ажил, их үйлсээр дүүрэн байх болно.

Saturday, December 11, 2010

Нутаг

Дорнын говьдоо зочилж
Дотоод сэтгэлээ нээхсэн
Дотно санагдах шаргалхан талдаа
Догдлон байж хүслээ шивнэхсэн
Хан баянзүрх уулаа нэг эргэж
Хат суусан сэтгэлийнхээ
Хүлээсийг нэг тайлахсан
Хамгийн ихээр хүсэн тэмүүлсэн
Хонгорхон элстэй нутагаараа нэг зочлохсон

Saturday, November 27, 2010

Мэдээллийн сүлжээ гэж...

Сарын өмнө би ажлын шаардлагаар нэг хүнийг эрж олж америкт байх ээжийнх нь мэйл хаягийг олох шаардлагатай болсон юм. Мэссэнжэртээ зар бичэд тарааж орхилоо, энд тэндээс утас хаягийг нь олоод өгнө гэсэн олон арван хүн холбогдож 24 цаг ч бололгүй нөгөө хайж байсан хүнээ олсон юм даг. Харин хэдхэн хоногийн өмнөхөн би Монгол улсын донор хүнийг эрж хайх ажил гарч тэр хүний сураг төдий мэдээлэлтэй болсон байлаа. хэд хэдэн тийшээ утасдаж амьдарч байж магадгүй хорооных нь даргатай ярьсан ч мэдэхгүй гэсэн хариуг авсаан. Гэвч олон жил ажиллаж байгаа хороон даргаас илүүтэй би интернэтэд нэрийг нь бичээд хайлт хийгээд хаана хамаардаг хүн болохыг нь мэдэж авч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг лавлахуудаас утасыг нь олж холбоо тогтоож билэээ. Монгол улсын хүндэт донор Ч.Шараа гуай нийт 42 л цус олон хүний амь насыг аврахад хандивласан тэр эрхэмийг хайж олох бас тийм ч амаргүй байсан. манай мэдээллийн лавлах утаснууд иймэрхүү хүмүүсийн судалгааг гаргаж гэрийн хаяг, холбогдох мэдээллүүдийн сантай болмоор санагдсан шүү. гэхдээ тэднээс илүү интернэт бидэнд илүү ихээр хоёр дахь удаагаа тусалсан нь энэ билээ.

Tuesday, October 26, 2010

Tuesday, October 19, 2010

Цасан дээрх мөр /Өгүүлсэн шүлэг/


Нойтон цас малгайлан хаялна. Хүйтэн болж байгаа ч гэлээ шинэхэн орж байгаа энэ намрын цасыг харж зогссон бяцхан охин ээждээ гүйн ирж "ээж ээ энэ цасан дээгүүр мөр гаргаад гүйх үү" гэх шиг гараас нь хөтлөн зам руу чирэх аж. Өөрийнхөө гишгэсэн мөрийг эргэн эргэн харж баясаад минийх жижигхэн, таны мөр том байна шдээ ээж ээ гэж шулганана. Бээлийгээ тайлаад модон сандал дээрх цасыг барьж үзээд л гайхаж байгаа нь илхэн. Наранд гялтганах сайхан өнгө нь нүд гялбаад л... Охиных нь баясгалантай царай сэтгэлд нь гэрэл гийгүүлээд л... Тэр бүсгүй аз жаргалаар дүүрэн байлаа. Тэр хоёр Онгоцны буудал дээр хэсэг салхилж байснаа дотогш орж хүлээлгийн танхимд суув. Онгоцны буудлын узелиэр бүсгүй хүний уянгалаг хоолойгоор .....-н нислэг Улаанбаатарт газардлаа гэх нь хүртэл сайхан сонсогдоно. Удалгүй гол хаалгаар хүмүүс гарч ирцгээхэд хажууд сууж байсан охин маань "Аав аа, аав аа" гэж хэлээд гүйгээд явчихав. Гадаа энэ намрын цас ороод л, олон олоон жилийн дараа охин минь элэг бүтэн амьдрах нь дээ гэж тайвшираад л.. өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ гэж бүсгүй бодсоор Цонхийсон туранхай атлаа нүдээрээ инээсэн зөөлөн харцтай залуун зүг зоримогхон алхлаа.

Thursday, October 7, 2010

Навчисын чимээ /Өгүүлсэн шүлэг/


Гадаа бороо орж байна. Намрын бороо хүйтэн бас гунигтай юм. Хатсан шар навчисууд норсон болохоор шажигнаж дуугарахаа больчиж, уг нь бас л сонин дуу гардагсан. Хөлд хөглөрсөн навчисийн тэр чимээг сонсох гэж өшигчин тараачихдаг байж билээ. Тэгэхэд хажууд алхах өвөө эмээ хоёр "Хүүе чи байг гэм. яасан сахилгагүй монди вэ. хог болгоод" гээд л зэмлэнгүй харна. Салхинд туугдан замаар хийсэхдээ тэд бас л өрөвдөлтэй. Олонд гайхагдаж байсан сайхан өнгөө алдаж газарт унаад хаашаа ч хамаагүй хийсээд шороонд дарагдан хөрсөнд шингэнэ. Богинохон настай ч дараа жил бас л хүрээд ирнэ. Тэр нь л сайхан шүү.

ЗҮҮД /Өгүүлсэн шүлэг/

Бүсгүй ингэж бодлоо. Зүрх минь ахиад л догдлоод байх юм. Яарч тэвдээд л, баярлаж мишээгээд л... гараас атган замын турш явсаныг чинь бодохоор сайхан ч юм шиг. Дулаахан бас зөөлөн гар мэдрэгдэж байсан. Одоо ч гар минь халуу дүүгэх мэт. Баяртай гэж үнсээд гэрийн гадаа буулгахдаа нэг их дотно тэвэрчихээр чинь сандарч байсан ч дотроо дахиад жаахан ингээд зогсох сон гэж хүсэж байсан сан.
Гэхдээ бүсгүйн толгойд ийм бодол харван орж ирэв. Хамгийн сонин нь тэр хүн хэн бэ гэдэгт биш эр хүний халуухан цээжинд тэгж тэврүүлээгүй удсан болохоор түүнд сайхан байсан аж. Тэгээд ч тэр сайн хүн юм чинь гэж тэрээр дотроо өөрийгөө зөвтгөлөө. Түүнийг хүмүүс хараад хатуу хүйтэн сэтгэлтэй эмэгтэй гэцгээнэ. Дотроо тэр хайлж уяраад л, уйлж гуниглаад дэндүү зөөлөн хүн байлаа. Тэрээр хэтэрхий нялцгай байдлаа хүнд харуулахгүй гэхдээ хатуужиж өөрийгөө чангалж байдаг юм. Гэтэл одоо түүний зүрх догдлон булиглаад байлаа. Түүнд хайрлаж явдаг шүү гэсэн үг хүмүүс олныг хэлж байсан. чи бол сайн бүсгүй, чамайг хүмүүс хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй гэж хэлдэг. Тэр үгсийн л адил тэр үдэш тэрээр ахиад л тэр үгсийг амнаас нь сонсов. Хайртай байдаг шүү. Хайрлаж явдаг шүү гээд дахин дахин хэлэхэд нь сэтгэлээ харамгүй зориулмаар санагдаж байв.
Сэрээрэй, босоорой гэх ээжийхээ дуунаар дэндүү амттай зүүд нойрноосоо хагацав. Биеийнхээ чилээг гаргаж суниагаад орноосоо босоод цонхоор харж зогсохдоо өчигдөр үдэш орцны үүдэнд буулгаад орон ортол нь харж зогссон баясгалантай царайг эргэн саналаа. Гараараа даллаад л хайртай шүү гэж зогссон таны төрх надад эргэн ирлээ.

Wednesday, October 6, 2010

БИ & НАВЧ //Өгүүлсэн шүлэг


Намрын навчис одоо л хөл дор хөглөрч байх юм. Шаргалтаж хатсан навчисын алтан шаргал өнгөөр орчлон гоёж байгаа байх даа. Ийн бодсоор гудамжаар алхаж явахдаа нэг таван хошуу шиг хэлбэртэй навчийг сонирхож аваад тэмдэглэлийн дэвтэрийнхээ завсар хийж билээ. Тэрнээс хойш таван намар өнгөрсөн байна. Тэр шар навч яг л хэвээрээ. Бодолд өнжсөн дурсамжууд надад олон ч энэ навчийг олдог тэр өдөр миний хувьд хүний сайхан сэтгэлийг мэдэрсэн, хүнд итгэж, ухаарал олж авсан нандин өдөр байсан. Би энэ навчийг тэр өдөр олж авсан шигээ өөрийгө бас олж авсан.

Хэрэггүй үгний зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Надаа нэг дүү байдагийн. Дүүгээ харин сая гомдоочих шиг боллоо. Сэтгэл нэг л сонин байх чинь. Хэрэггүй үгний зэвээр зүрхийг минь бүү шархлуул гэдэг нэг мөрт байдаг даа. Заримдаа бодлогогүй үгээ хэнд ч хамаагүй хэлчих гээд байдаг тал хүнд байдаг шүү дээ. тэрэн шиг л юу ч бодолгүй хэлчихсэн үгэнд минь тэр гомдсон байх юм. Амнаас гарсан үг бүр л бодлоготой байх ёстой гэж үргэлж санадаг хэрнээ л сая буруу үйлдэл хийчих юм даа. Бодож амжаагүй хэлсэн үгэнд минь гомдсон хүн байх юм бол сооориии