Thursday, January 15, 2009

ЦЭЦГЭН ЭРХИ


Б.Лхагвасүрэн
Үнэхээр сайхан шүлэг. даанч видеогоор нь оруулж чадахгүй юм. Би сонсоод уйлсан. та бүхэн заавал О.Анандын уншсанаар сонсоорой. энэ хаягаар-
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=6067&post_id=51528/

Tuesday, January 13, 2009

Би

Би Монгол эмэгтэй хүн. Монгол эх орондоо хайртай. Монголчуудынхаа иддэг хоол хүнсэнд дуртай. Монгол хүмүүсээрээ бахархаж явдаг. Би эгэл жирийн монгол бүсгүй. Надад өөр илүү дутуу бодол хүсэл, санал сэтгэгдэл гэж байхгүй. гадаад дотоод явж нутаг уснаасаа зугатаах хүсэл үгүй.

Wednesday, December 31, 2008

Сайн байна уу 2009 он


Сайн байна уу 2009 он. Тун удахгүй тодруулбал 30 минутын дараа шинэ он гарах гэж байна. Өнгөрсөн 2008 он миний хувьд их ажил бүтээлийн жил байлаа. 3-ийн 3 сонгуулийг өнгөрөөлөө. энэ бүхнээс их ч юм сурч авсан. Олон сайхан гэрэл, гэгээтэй үгстэй мэндчилгээ утсанд мэссэнжэрт минь ирсээр байна. энэ онд надтай хамт байсан найзууддаа, бүх дотны хүмүүстээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ ондоо ажил амьдрал тань жаргалтай, бүтэмжтэй байх болтугай. Зорисондоо заавал хүрээрэй. Санаснаа заавал аваарай. Итгэлийг минь битгийн алдаарай. Эргээд би та бүхэндээ өөртөө байгаа цорын ганц баялаг сайхан сэтгэлээ зориулах болно. Тийм шүү дээ найз нь сэтгэлээрээ баян хүн. За Хайртай шүү. Үнсье.Аз жаргал хүсье.

Wednesday, November 12, 2008

Би жаргалтай хүн

Би үнэхээр сайхан аялгуу сонсоод сууж байна. Сэтгэл нэг л тайвшраад намайг бодолд автуулчихлаа. Нүдээ аниад амьдралынхаа хамгийн сайхан бүхнийг бодоод би сууж байна. Эргэж ирэхгүй цаг хугацаа, аз жаргалтай дурсамжууд намайг, зүрх сэтгэлийг минь жаргааж байна. Би сэтгэлээрээ, бүхий л бие цогцосоороо аз жаргалыг мэдэрч байна. Гэрэл гэгээг мэдэрч байна.

Tuesday, September 9, 2008

Goe shuleg bna, /netees/

Бүсгүй минь чи эрчүүдийн өмнө ихэмсэг орш
Бүрэг ичэмхий авч өндөрөөс өндөр оргил шиг
Бүр гималайн уулсаасч өндөрөөр төсөөлөгд
Хаврийн салхи шиг хүчтэй салхи л барьж чадахгүй чамайг
Хайрийн цас шиг цав цагаан өнгөлөг бай хайлах хэрэггүй чи

Wednesday, August 20, 2008

Бодол

Нар байшингийн цаагуур орохыг харж жаал зогслоо. Бодох зүйл үнэхээр их. Даанч бодож, төлөвлөж суух цаг зав олдохгүй байлаа. тэгээд юу бодсоноо нэг буулгаадхая гэж саналаа. Нэг хэсэг ухаангүй хүн явсан байх. Оюун санаагаа төвлөрүүлж чадахгүй, нэг л их хийссэн хүн байх юм. Харин одоо энэ байдлаа цэглэх цаг болжээ. Өөртөө байгаа хүчээ гаргах хэрэгтэй гэж бодлоо. уг нь бол өөрийгөө дайчлаад зүтгэвэл хийдэг л байсан. Юу нь болохгүй болсон юм бүү мэд. Сүүлийн үед сэтгэл санаа тогтворгүй болчоод тэгээ юм болуу. надад нэг санаа байхын. уг нь тэрнийгээ зориод хийвэл би хийдэг л юм. хүмүүс өөрийгөө юу хүсэж байгааг сонс л гэхийн. тэгсэн хэрнээ чиний хийх гэж байгаа чинь буруу л гэхийн би бүр ухааныг нь ойлгохоо байгаад байна. гэхдээ яг вэ гэдгээ одоохондоо хэлэхээ болье. Магадгүй бүтэхээр нь тэртэй тэргүй мэдэх л болох байх. юуны түрүүнд урагшаа зорьж эхэлсэн ажлаа дуусгаадхая. Тэгсэн цагт болох байх гэж санжийна.
Хүнд мэдлэг боловсрол, ялангуяа мэдээлэл их хэрэгтэй дэ. бид мэдээлэлгүйгээр хаа ч явж чадахгүй. харанхуй траншейнд сууж байгтай адил. Нэг хэсэг би сонинд ажиллаж үзлээ. өдөр болгон л шинэ мэдээлэл, сайхан мэдээ ч байна, сэтгэл өвдөм аймаар мэдээ ч бий. тийм үед амьдрал гэж буцлаад , ... Үйл явдал өрнөөд л... сайхан байж дээ. тэгээд хэсэг хугацааны дараа ажлаасаа гарсан чинь ёстой л нөгөө хөмөрсөн тогоонд байгаа мэт л бүх юм таг чиг. эргэн тойронд юу болоод байгаа юм бүү мэд. нэг бодлын сэтгэл амар. нөгөө санахын харанхуй хонгил. амьдрал минь зогсчихсон юм шиг. үг яриа ч багасаж, мэддэг юм ч алга болов. дэмий л хүмүүсийн яриаг чагнахаас цаашгүй. Тэгээд нэг хэсэг явлаа. удалгүй бас өөр нэг ажилд орсон нь өөрөө мэдээлэл хайх биш, хүмүүст мэдээлэл түгээх тэдэнд мэддэг зүйлээ ярих ажил бйав. би гэдэг хүн өөрийгөө цэнэглэх гэж их л хичээлээ. Гэвч цэнэглэсэн ч юм алга. жаахан л ажлын туршлага суусан байх. Бодоод байхад хүн гэдэг өөрөө мэдлэгтэй бйаж хүнд мэдээлэл өгөх л хэрэгтэй байдаг байхгүй юу. тэгсэн маньд тийм юм алга. За за нэг иймэрхүү л юм бодож суулаа. өөрийгөө голон голон суусан намайг тэнгэр ивээг.

Monday, August 11, 2008

Зүрх өвдсөн байна.

Урьд шөнө нэлээн тааруухан амарлаа. Зүүд юм уу гэхээр үгүй ч юм шиг. Зүрх өвдсөн бололтой. Хэдийгээр би унтаж байгаа ч бие минь амраагүй, зүрх минь илүү ихээр өвдсөн байж. Өглөө сэрэхэд толгой хөшиж, биеэ даалгүй өндийж ч чаддаггүй. Тэгэхээр нь би ингэж бодлоо. "Хөөрхий дөө миний муу зүрх миний төлөө өвдөж, шаналж байхад би гэж хүн унтаж л байдаг. таарч дээ" гэж. хэрвээ тавгүй унтаж байхаар босоод зүрхээ тайтгаруулаад ганц аяга бүлээн цай ууж болох л байсан байх. тэгвэл эргээд хэвтэхдээ тайван гэгч нь амрах байсан байх даа.

Tuesday, August 5, 2008

Any

Сайн уу?

Friday, August 1, 2008

Сайн байцгаана уу?

Зуны дэлгэр цаг. Би амарч амарч эргээд ажилдаа орж байна. нэг сайхан амраад, толгойгоо сэргээгээд авсан юм чинь одоо ажиллах юухан байх билээ. Залуу хүн юм чинь ажиллаад байдаг хэргээ хө.

Wednesday, July 9, 2008

Дахин ирэхгүй он жилүүдээр андгайлая

Уйлж байна нулимс урсаад л
Гуйж суудаг бурхдаас чамайгаа
Дуулж би сэтгэлээ тайтгаруулаад
Дуулим хорвоог туучиж л явна даа,
Дассан сэтгэлдээ гуниг хурааж
Даварсан мөрөөдөлдөө зэмлэл хүртээж
Дарстай лонхонд хоног өнгөрөөж
Дандаа л би чамайг бодох юм...
Дахин ирэхгүй он жилүүдээр андгайлая"
Ахин би чамтай уулзвал
Атгасан гараа тавихгүйг амлая"

Monday, July 7, 2008

Хөх тэнгэр бас энэ шаазгай хоёр гоё харагдаж байгаа биз

10-н жилийнхний 10 жилийн дараах уулзалт

Бид хоёр амарч яваа нь

Хүний зүрхийг үгээр дулаацуулдаг.

Нэтэд нэг ийм шүлэг байна. үнэхээр гоё юм аа.
Сэтгэлд минь дулаахан хайр байдаг
Сэмэлчихвий гэж єрєєл бусдаас айдаг
Сэтгэлд минь зєєлєн гуниг байдаг
Сэдэрчихвий гэж єєрийн ганцаардалаас айдагаа

Нууцхан дасаж сэтгэлээ нээсэн хайрын хорвоо
Нулимсанд хахаж дvvрсэн хагацлын хорвоо
Дахиад уулзах vгvйг мэдэхгvй айдсын хорвоо
Даржин сэтгэлдээ чамайгаа хvлээх итгэлийн хорвоо
Алагхан зvрхэнд минь амьдрал нь багтах завгvй хорвоо
Арван сарыг нулимстай vдсэн vгvйрлийн хорвоо

Зєєлєн зєєлєн vлээх намрын хонгор салхи шиг
Зvрхэнд хайрын шуурга болон ирээч
Хосгvй vнэн хайрын шуурга шvтээн
Хорвоод мєнх дурлалын бурхан
Хонгор чамдаа би хайртай

Надад хайр єгєєч гэж гуйхгvй гэж хvмvvс ярьдаг
Намайг хайрлах хэрэггvй ч гэж зарим нь хэлдэг
Yнэн хэрэгтэй бvгд л хvсэж байдаг
Yгээрээ харин худлаа хэлээд шаналаж байдаг
Харин найз нь тэгж чадахгvйнээ
Хамгаас хайртай хvндээ худлаа хэлж чадахгvй
Хайртай би чамдаа нуугаад байж чадахгvй
Хариуд нь бас хайр гуйж байна чамаасаа
Бурхан хэрвээ тэрийг мэддэг бол би мєргєе
Бум тvм живаа удаа мєргєе, залбиръя
Чамтай хамт байхыг би хvсэж байна мєрєєдєж байна
Чамлалтай хэдхэн насандаа хамтдаа байхыг гуйж байна
Бvлээ зvрхээ сонсоод над руу нэг хараач
Бvтэлгvй амьтан ч гэлээ харамлалгvй хайраа єгєєч
Хариуд нь би чамдаа ганцхан л зvйлийг амлая
Хан ертєнцєд хэнээс ч, бас єєрєєсєє ч илvv чамайгаа л хайрлая

Харамлаж хардах тэнэг гэж хvмvvс ярьдаг
Харин vнэндээ бvгд л тэгдэг
Yгээ бас л худлаа хэлцгээдэг
Yнэнч байж итгэж байж хайрладаг гэдэг
Мэдэхгvй юмдаа тvvнийг нь vзээгvй болохоор
Мэдэмхийрч олон юм ярьж чадахгvй нь
Чамайг харин харамлаж байгаа мэдэж байна
Чухам хэнтэй гэдгээ мэдэхгvй ч хардаж байна
Хvмvvсийн хэлдгээр итгэх юмсан чамдаа
Хэзээ ч дахиж хардаж шаналахгvй юмсан
Хэрвээ чи наддаа нэг л удаа амлавал
Хэдий хол байлаа ч чамдаа итгэнэ бас vнэнч байна...

Monday, May 19, 2008

Ким Сон сү




Н.Анужин




Wednesday, May 14, 2008

Болор

Блогныхоо нэрийг би яагаад ингэж өгсөнөө гэнэтхэн саналаа. "Болор" гэж нэр шигээ болор тунгалаг харцтай дөлгөөхөн бор залуу. Миний сайн найз байсан. Энэ нэр миний сэтгэлд их дотно сонсогддог. Бид хоёрын нөхөрлөл их сонин байж билээ. Танилцаад удсан ч уулзсан тоо нь даанч цөөхөн. Нэг уулзаад салахдаа дараа хэзээ уулзахаа ч асуудаггүй. Асуух ч шаардлагагүй байдаг байлаа. Яагаад гэвэл хэзээ уулзахаа хэн хэн нь мэддэггүй байж билээ. Өнөөдрийг хүртэл би түүнийг хааяахан дурсаж, хэзээ нэг өдөр тааралдах байх даа хэмээн бодсоор л байдаг. хамгийн сүүлд хоёр жилийн өмнө зун намайг эзгүйд ирээд асуугаад явсан байсансан. Түүнээс хойш үнэхээр сураггүй. Бидэнд үлдсэн дурсамж дэндүү гэгээлэг, нэр шигээ болорхон тунгалаг.

Tuesday, May 6, 2008

weekend TV сэтгүүлд хайрын тухай ингэж бичжээ.


Хуурамч хайр, жинхэнэ хайр, ариун хайр, азгүй хайр, ашиглуулсан хайр, хожимдсон хайр, унаган хайр .... хорвоод олон янзын хайр, учрал хүнийг угтан хүлээж үдэнмордуулдаг нь жам. Гагцхүү учирсан зүрхээ хорьж ядан тэмүүлдэг нь хүмүүний ёсон. Хууртагдсан хэрнээ хайрлаад л явна. Хуучирсан гэхнээ шинэ шигээ догдолно. Азгүйтсэн хэрнээ найдан хүлээнэ. Ашиглуулсан гэхнээ үгүй шиг сэтгэнэ. Хайр гэдэг агуу уучлал, агуу итгэл, агуу сэтгэл юм гээч.

Нэтэд нэг дажгүй шүлэг байна.


Уйтгар гунигтай ийм цаг мөч нулимс нэхэн надад ирлээ
Уйлаад л баймаар сэтгэл ивэлнэ... даанч ил нулимс гарахгүй
Ганцхан олддог энэ амьдралд жаргал надад хэдэнтээ ирэх вэ
Ганц юм асууя миний зовлон хэзээ дуусах вэ
Эргэн тойрон нулимс харуусал гуниг уйтгар байхад
Энд хаана нь жаргал байнаа алив надад үзүүлээд ав

Wednesday, April 23, 2008

Цаснаар төрсөн бодол

Цаснаар бодол хөвөн алхах дуртай. Дулаахан байдаг. Цастай хамт шинэ санаа, шинэ бодол ирдэг. Хэдхэн хоногийн өмнө бас л ингэж цас хаялахад би сүүлчийн цас байна хэмээн бодсон. Үгүй ажээ. Том том цас хаялж, хацар нүүргүй үнслэн байхад үүлэн чөлөөгөөр хаврын илч муутайхан нар жуумалзах төдий цухуйх тэр агшинд надад өөрийн эрхгүй ингэж бодогдож билээ. "Зоргоороо тусахгүй нар, зориод ч хүрч очихгүй "дов" гэж бас байх юм даа" хэмээн бодсон. Үгүй гэж үү?

Tuesday, April 22, 2008

Дуулахсан

Хөх торгон дээлийн хээ нь бүдгэртэл
Хөхүүрийн амсраар өндөлзөж айраг шуугитал
Хөндлөн гулд талын минь зэрэглээ нь согтож унатал
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
Газрын судас тэмтэрсэн морьд үүрсэн янцгаатал
Гантиг цагаан өргөө үлгэрийн юм шиг үүргэлтэл
Гэрээсээ нэгэнт явчихсан эмээгээ эргээд иртэл
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
Бүтэхгүй бүхний өмнө нугарч унахгүй
Бүүр өндөр ургасан өвс шиг
Хэн ч очоогүй онгон талд
Хэн нэгнийг бодоод өөрийгөө марттал дуулахсан
www.biirbeh.com-оос оллоо.

Monday, April 21, 2008

Би болчихсон


Нэтээс би ийм шүлэг оллоо. Дажгүй л юм. Надад талаагдав.

[ 2008-04-21 ]
Өвөл болж ус хөлдөхөд
Хүйтэнд тэврэн дулаацуулна гэчихээд
Өвөртлөхгүй намайг дааруулаад байхаар нь
Хөлдөөд, хайлаад би нуур болчихсон

Намар болж орхиж нисчихээд
Нуурандаа буцаад ирнэ гэчихээд
Удаад намайг хүлээлгээд байхаар нь
Ууршаад би бороо болчихсон

Бүрхэг өдөр бороо асгарахад
Шүхэр доор хамтдаа зогсоно гэчихээд
Бороо зогстол ирэхгүй болохоор нь
Шаргал наранд би солонго болчихсон

Долоон өнгө тодорсон солонго гарахад
Хоёулаа цугтаа бүхнийг эхлэнэ гэчихээд
Дуугарсан үгэндээ эзэн болохгүй болохоор нь
Хагацаад би дурсамж болчихсон

Б. Амарсанаа

Sunday, April 6, 2008

Хаврын тэнгэр олон ааштай.


Хавар… би түүнийг цав цагаан, цайвар ногоон, ягаахан өнгөөр будаж, намуухан зөөлөн салхиар үлээж, хурц биш шаргалхан нараар ээж, зүрх сэтгэлд минь уянгын дуу аялахад дуртай байдаг. Миний хүслийг сонссон юм шиг хавар заримдаа гэгэлгэн бүсгүй намайг баярлуулдагсан. Өчигдөрхөн энэ хаврын сүүлчийн цас зөөлхөн хэрнээ цаанаа л нэг уянгатай хаялж, тогтуухан байсан сэтгэлийн утсыг хөндөөд орхиж билээ. Таксины цонхыг онгойлгоод сэрүүхэн атлаа чийглэг агаараар амьсгалж явсан би тэрүүхэн үедээ ямар их аз жаргалтай байсныг хэн ч мэдээгүй л дээ. Мэдээд ч яах юм билээ. Түүнийг минь хэн нэгэн мэдчихвэл миний тэр мэдэрсэн амт алга болчих юм шиг санагдаж билээ.
Хорвоо гэж сонин шүү. Хаврын тэнгэр олон ааштай. Улаан шороо шуурч байсан ч, хүйтэн салхи үлээж байсан ч урин хавар хүмүүний сэтгэлд гэгээлэг бодол үлдээж л байдаг. Энэ үед хэн нэгний сэтгэл хайр гийх шиг, хэн нэгэнтэй болзмоор ч юм шиг зүггүй зандаа хөдөлнө. Харин хэнтэй гэж…
Тийм ээ, залуус аа! Чиний зүрх сэтгэлд хайр гэрэлтсэн бол чи хорвоо дэлхийг дэндүү гоё өнгөөр харж байгаа. Энхрий бяцхан хүүхдүүд эгдүү хүргэж, элгэмсэг танхил бүсгүйчүүд хөөрхөн санагдаж, энэ ертөнцийн бүх л зүйл гэрэлтэн гийж байгаа. Тийм харц ч бас цовоо сэргэлэн байгаа. Их хотын унаган хүүхэд надад ингэж л санагддаг. Өндөр өндөр уулсыг би мэдэхгүй, өргөн их талыг би хараагүй ч сэтгэл доторхи тэр агуу ертөнцийг би мэдэрдэг, түүнийг ойлгохын дээдээр ойлгодог гэж боддог.

Tuesday, March 4, 2008

БҮСГҮЙ ХҮНТЭЙ БОЛОХООР ДЭЛХИЙ БҮТЭН БАЙДАГ


Хаврын налгар сайхан өдөр байна. Хүмүүсийн сэтгэл тэнийж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхаж явна. Хаашаа ч харсан өнгөлөг гэгээлэг залуус. Хувцасаа нимгэлж урам зоригтой алхах хүмүүс хаа сайгүй. Энэ бол өнөөдрийн өнгө төрх. Амьдралынхаа нэг өдрийг ч гэсэн сайхнаар харах жаргалтай. Тиймдээ хүн гэдэг сэтгэлээрээ амьтан. Ялангуяа эмэгтэй хүний хамгийн чухал нандин зүйл бол СЭТГЭЛ байдаг. Сэтгэлд өчүүхэн төдий хир халдах сэв суух л юм бол тэд шаналж эхэлдэг. Энэ нь тэдэнд байгалиас заяасан төрөлх зан чанар байдаг. Магадгүй нэг танилын маань хэлсэн тэр үг үнэн байж ч болох юм. Уншигч та юу гэж бодох юм. Тэр хэлэхдээ “Эмэгтэй хүн сэтгэлээ алдаж, эрэгтэй хүн биеэ алддаг” гэсэн. Үнэнийг хэлэхэд эмэгтэй хүн сэтгэлээрээ баян явдаг юм. Бас тэр сэтгэлдээ маш харам. Ийм л хүмүүс энэ орчлонгийн хатууг зөөллөж амьдарцгаах аж. Харин тэдний энэ сэтгэлийг ойлгох ухаан эрэгтэй хүмүүст дутаж байдаг нь худал биш ээ.
БҮСГҮЙ ХҮНИЙ ДЭРГЭД ЭРЧҮҮД УЯХАН БАЙДАГ
БҮСГҮЙ ХҮНТЭЙ БОЛОХООР ДЭЛХИЙ БҮТЭН БАЙДАГ
Бүсгүй хүний энхрий ялдам байдал, хайр сэтгэлдээ үнэнч байх гэсэн тэмүүлэл, бас тэр хэвээр нь үүрд мөнх авч явах гэсэн гэнэн мөртлөө өрөвдмөөр хүсэл зорилго нь ямар их гайхалтай байдгийг та, ялангуяа эрэгтэй хүмүүс мэдэх болов уу даа. Үнэнийг хэлэхэд ядаргаатай залхмаар санагддаг байж мэднэ, заримынх нь хувьд.
За энэ ч яахав, тэртэй тэргүй эмэгтэй хүмүүс сэтгэлээрээ баян хүмүүс болохоор алзахгүй ээ хө.
Нээрээ ч хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна шүү.

Sunday, February 24, 2008

Хүмүүн гэгч сонин амьтан

Өнөөдөр яагаад ч юм сонссоноо, дуулснаа энд сийрүүлмээр санагдаж байна. …..

Халуухан энгэрт чинь наалдан гунигаа би тайллаа.
Халуу шатсан уруулыг чинь үнсэж гомдлоо би орхилоо.
Тэвэрт чинь эрхлэн жаргаж зүрхээ би тайвшрууллаа.
Тэр мөчид л бид нэг хүн мэт хамтдаа нисч билээ….

Минийх болоогүй хувь заяандаа гомдлоо гээд хувь тавилан ямар эргэх биш. Минийх гэж өмчлөөд өөрийнх нь сонгосон хувь заяаг нь ямар хагалалтай биш.
Хүнийх байсан ч хамаагүй ээ яадгийн, намайг зориод л ирдэг бол хангалттай.
Хүнийх байсан ч минийх л юм шиг надтай жаргадаг бол сайхаан…..

Сэтгэлдээ бодож санасан бүхнээ буулгана гэдэг амьдралын минь бас нэгэн хэсэг. Ганцхан олдох амьдралаа санаснаараа, гэхдээ зөв, бодсоноороо гэхдээ ухаалагаар авч явах нь л миний эрхэм зорилго. Хүмүүн гэгч сонин амьтан. Хаширдаггүй, алдаа руугаа дахин дахин зүтгэх дуртай. Гэхдээ дотроо бодолтой, толгойдоо тоотой байх нь чухал гэж санаж байна…..

Monday, January 7, 2008

My Photo


Би бодлоо


Цаснаар бодлоо хөвсөөр нэг мэдэхэд ирэх газраа хүрээд ирсэн байв. Жаваргүй өдөр хааяа ганцаараа бодол хөвөн алхах сайхан шүү. Цасны чар чархийх чимээ бас нэг үг хэлээд байх шиг. Гэхдээ хотын маань цас агаараасаа болоод шаргаl өнгөтэй. Гялтганах ч юмгүй. Харин миний мэдэхийн Эрдэнэт, Дарханы цас гялтгасан цагаан өнгөтэй юм билээ. Өвлийн улиралд би тэр хоёр газарт л очиж байв. Харин Дорноговьд тэгж харагдахаар цас орох нь үгүй. Ингээд л миний очиж үзсэн холын нутаг маань дуусах нь тэр. Нэгэн хүний хэлснээр бол одоогийн залуучууд хоосон цэцэрхэхээс цаашгүй өрөвдмөөр хүмүүс ажээ. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг судалж мэдэх нь миний ойлгосноор залуу хүн бүрийн эрхэм зорилго байх учиртай аж. Явсан хүн хожиж, суусан хүн яадаг гэдэг билээ дээ. Энэ бас үнэн л үг. Би яагаад ч юм тэр үгийг сонсоод өөрөөсөө бага зэрэг ичиж билээ. Өдий хүртэл юу хийж явсан бэ, нөхөр минь чи гэж өөрөөсөө асууж үзлээ.

Бодоод бодоод шальтай хийсэн зүйл ч алга. Харин хийхээр төлөвлөсөн ажил маш их. Тэгсэн хэрнээ төлөвлөгөөнд маань хөдөө, гадаа явж байгальтай танилцах тухай нэг үг ч алга. Би бодлоо. Хэрвээ төлөвлөөд зорьсон бол над шиг бодсоноо хийж байж санаа амардаг хүн түүндээ хүрэх л байсан гэж.

Уул, ус, дов толгод, гол нуур, ой мод, ан амьтан, өвс ургамалыг мэдэхгүй хүн байхгүй л дээ. Түүнийг юугий нь үзэх вэ дэ гэж бодох хүн гарах байх. Гэвч дээрх нэр төрлийн зүйлс хүнд ямар их эрч хүч, оюун санааны урам хайрладгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Wednesday, December 26, 2007

Эмэгтэй хүн өр зөөлөнтэй


Удахгүй шинэ он гарах нь. Амьдралын маань бас нэгэн хуудас эргэж байна даа. Одоо шинэ хуудсан дээр цоо шинээр аз жаргалын тухай, амжилтын тухай өгүүлэх байхаа гэж найдна. Надад ирсэн хуудас бүхэн цэвэрхэн цагаан байсан. Би түүн дээр өөрийнхөө дуртай бүжгийг бүжиглэж, бас хааяа хааяахан гунигт бодлыг хөвсөөр өнгөрөөсөн. Ухаарал хайрласан он жилүүдээс би олон зүйлийг хэзээ ч мартахын аргагүйгээр өөрийн болгосон. Би залуу хүн. Амьдралынхаа энэ үеийг ажил, гэр гэсээр гандаахгүй байхыг хүссэн. Түүнийгээ биелүүлсээр байгаа гэж боддог шүү. Тиймээ залуу хүн бүр л тэгж боддог байх. Тэр нь бидний хувьд амьдралын маань жаргалтай үе байхгүй юу. Тэгвэл аз жаргал гэж юу билээ хэмээн хэн нэгэн нь надаас асуувал миний юу гэж хариулахыг та мэдэж байна уу? Аливаа зүйлд сэтгэл хангалуун байвал би аз жаргалтай хүн гэнэ. Энэ тухай саяхан мэдэж авсан юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн зун Бясалгалын хичээлд явж байхдаа ойлгож билээ.Тиймээ үнэхээр хүн өөрөө өөртөө, өрөөл бусдад ч сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм байна. Түүнийг бий болгохын тулд хэзээ ч байгаагаасаа илүү болж чадахгүй зүйлд сэтгэл ханаж, тэр чигээр нь хүлээн авах, хүлээн зөвшөөрч чадвал хүн аяндаа тайвширч аз жаргалтай болдог юм билээ. .

Tuesday, December 11, 2007

Happy new year

Friday, November 30, 2007

Zyrag 05


zyrag 04


Zyrag 03


zyrag 02


Zyrag 01


Tuesday, November 27, 2007

Wellcome


Сайн байцгаана уу? Миний блогд зочлогч танд хамгийн сайн сайхныг хүсье. Та бол ухаантай, мэдлэгтэй, үгүй ядаж цаг үетэйгээ зэрэгцэн алхах боловсролтой хүн гэж хэлмээр байна. Учир юу гэвээс өчигдөр би дунд сургууль хамт төгссөн хэсэг нөхөдтэйгөө уулзлаа. Үнэнийг хэлэхэд надад тйим ч таатай сэтгэгдэл үлдсэнгүй. Тэд ажил амьдралаа хөөгөөд нийгмээс бараг л холдчихсон. Нэг жишээ хэлэхэд интернэт гэдэг ертөнцийн тухай мэдэхгүй хүмүүс ажээ. Заавал мэдэх албагүй л дээ. Гэхдээ нэг сонин юм нь интернэт хэрэглэгч нэгнийгээ доош нь хийж эвгүй байдалд оруулах нь инээдтэй санагдсан. Өрөвдмөөр ч юм шиг. Би яагаад тэднийг ингэж хэлээд байна вэ гэхээр залуу хүмүүс, ялангуяа нэг ангийнгхан гээд байгаа бид хааяа нэг гашуудал тайлах ажил, баяр тэмдэглэлт өдрөөр уулздаг хэдий ч хоорондын холбоо бусад үед бараг байдаггүй. Харин интернэтээр @ бичиж мэссэнжэрдэж үгүй ядаж ганц нэг хэрэгтэй файл биендээ өгч аваад, ажлаа амжуулдаг л зүйл шүү дээ, энэ интернэт гэдэг чинь. Гэтэл үүнийг зүгээр нэг зугаацах хэрэгсэл гэж дан ганц ойлгож болохгүй л дээ. Хоёр хүн нэтээр холбоотой байхад болохгүй н юу байгаа юм. Тэрэнд буруу зүйл байгаа гэж үү? Харин ч бусдыг нь бодвол холбоо байна гэдэг чинь сайн хэрэг. Манай одоогийн залуучууд дэндүү их явцуу сэтгэлгээтэй. Өчүүхэн бодолтой хүмүүс юм аа. Би нэг их ажил хэрэгч том хүн болчихоод ингэж яриад байгаа биш л дээ. За за баахан дэмий юм биччихлээ. Гэхдээ энэ үнэн үг шүү залуус аа!

Wednesday, October 17, 2007

Бие өвдөнө гэдэг аймаар юм.


Бие өвдөнө гэдэг аймаар юм. Дөнгөж ханиад хүрэхэд ингэж зовиурлаж байгаа юм чинь үүнээс өөр хүнд өвчин тусвал яана гэхээс айж байна. өвчин гэдэг гэнэтхэн л хийсч ирдэг ч гэлээ аливаа хүн өөрөө биеэ гамнаж өөртөө өдөрт ядаж хоёр цагийг зориулж байх хэрэгтэй байх. Харин бусад цагийг нь эх орон ч банйа уу, гэр бүл ч байна уу, ажилдаа ч юм уу зориулах байх даа. Энэ хоёрхон цагийг өөртөө зарцуулж чадахгүй болохоороо л би өвдсөн хэрэг. Хоёр хөл дээрээ тогтохгүй бас л өвдөөд байна. Хүсэх юм биш шүү.

Monday, October 15, 2007

Ээждээ би согтуу очихгvй


Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь єтєлчихнє
Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна
гэнэ шүү хүмүүсээ

Өглөөний мэндчилгээ


Энэ өдрийг сайн харж аваарай
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдрал чин ь сайхан зүүд мэт санагдана.
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн итгэл төрүүлнэ.
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндчилээрэй.

“Галидаса”

Monday, October 1, 2007

hi


hi



Бурхан багшийн энэ хөшөөг Эрдэнэт хотод хийж байгаа ажээ. 27 метрийн өндөртэй энэ хөшөөг монголд анх удаа босгож байгаа гэнэ. Удахгүй энэ том бурхан багш Эрдэнэт хотод сүндэрлэх бололтой.