Wednesday, April 20, 2011

Санаж байна уу


Чамайгаа би сананаа гэж хэлж байл уу
Чамтайгаа хамт хөгширнөө гэж ярилцаж байл уу
Чинийхээ төлөө амьдрана гэж хэллүү
Чи миний гэрэл гэгээ гэж баярлаж байл уу
Би чинийхээ цорын ганц хайрт гэж санасан
Би чамдаа бүхнээ зориулна гэж бодсон
бидэн хоёр заяаны хосууд гэж итгэсэн
Би чамаараа бахархаж амьдарна гэж найдсан
Чамайгаа би хайрлана гэж хэлсэн билүү
Чамаасаа би хагацахгүй хэмээн учирласан билүү
Чамтайгаа хамт ертөнцийг туулна гэж найдсан билүү
Чамдаа би хайртай гэж хэлсэн билүү
Бүхнийг санаж байна аа би
Бүүр эхнээс нь дуустал нь яримаар байна
Санаж байна уу чи бидэн хоёрын хайрын түүхийг
Санамсаргүй ч гэсэн эргээд нэг дурсаж явна уу

Sunday, April 10, 2011

Мөнхгэрэл эгчид баярлалаа


Баяр жаргалтай өдрүүдээ дахин дахин дурсаж
Бахархам сайхан үйлсэд зорин зорин тэмүүлж
Эрч хүч нэмэх урам баясалд умбаж
Инээд дүүрэн цалгиж явахыг эрхэм дүүдээ хүсье

Б.Мөнхгэрэл


Энэ сайхан үгийг Хамтдаа нэг анги хэмээн суралцаж явсан эрхэм эгч маань надад явуулсан юм.
Солонгосыг хөгжил дэвшилд хүргэсэн Шинэ Тосгон хөдөлгөөний сургалтанд явж ирсэн тухай бичлэгүүдээ удахгүй та бүхэндээ хүргэх болно.

Wednesday, February 9, 2011

Monday, February 7, 2011

Өөдрөг амьдрахад тань ...

Хэрэв бид өөрсөддөө байгаа нэг нэг алимаа солилцвол бид тус бүр нэг нэг алимтай хэвээр байна. Харин өөрсөддөө байгаа шинэ санаануудаа солилцвол бид тус бүр хоёр хоёр шинэ санаатай болно.
БЕРНАРД ШОУ

Атаархал алдар нэр авчирдаггүй, харин алдар нэр л атаархалыг дагуулдаг.

Уураа тэвчиж ухаанаа түгээдэг хүн өөдөлдөг, уурлахдаа хурдан ухаарахдаа удаан бол уруудаж буйн шинж.

Хүнд байж болох баялагуудаас хамгийн том нь боловсрол юм.

Цаг гарган бод - Энэ нь хүч чадлын эх булаг
Цаг гарган унш - Энэ нь мэргэн ухааны үндэс
Цаг гарган тогло - Энэ нь залуу байхын нууц
Цаг гарган нам гүм бай - Энэ нь бодлоо хурааж бодож сурахын дадал
Цаг гарган боловсор - энэ нь таны ирээдүйн үл хөдлөх хөрөнгө
Цаг гарган инээ - энэ нь сэтгэлийн хөг
Цаг гарган нөхөрлө - Энэ нь баяр баясгалантай байх зам
Цаг гарган Мөрөөд - Энэ нь ирээдүйгээ байгуулах үндэс
цаг гарган бусдад тусал - Энэ нь ирээдүй танд туслахын эхлэл

Даруухан бай гэхдээ хулчгар биш
Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэг биш
Эргэцүүлж бодож бай гэхдээ мууг биш
Итгэлтэй бай гэхдээ их зантай биш
Сайхан зантай бай гэхдээ зөөлөн биш

Friday, February 4, 2011

Ядмаг оюун ухаан


Ядуу хүн гэж үгүй харин ядмаг оюун ухаан гэж байдаг хэмээн хэн нэгэн хэлсэн санагдана. Хэн ч хэлсэн бай энэ бол үнэн үг юм. Хэдий чинээ баян бодол санаатай байна, төдий чинээ амьдрал нь баялаг байдаг. Бид сэтгэлээр баян хүн гэж ярих дуртай. Тэд энгийн яриандаа л өө зө энэ болно доо, санаж явбал бүтнэ, сажилж явахад хүрнэ, энэ ч мөн амны билэгтэй юм ярьж байна даа гээд л ярина. Харин зарим нэг нь надад юу ч байхгүй ээ, мөнгөтэй хүний хийдэг ажил байна, мөнгөгүй юм чинь тэрүүгээр яахын гэх мэт хоосон ядмаг оюун ухаанаар бүх юманд ханддаг. Тэгэхээр энэ бүхнийг халах цаг болсон юм биш үү, залуус аа. Бүгдээрээ хөдөлмөрлөе, хийцгээе, бүтээцгээе.

Thursday, February 3, 2011

Сайн уу


Хавар болж байх шиг байна. урин дулаан цаг ирж байгаа нь юутай сайхан. Тийм болоод ч би блогийнхоо арын фоныг сольчлоо. Сүүлийн үед блогтоо бичлэг нэмсэнгүй. тун завүй гэх нь хаашаа юм. Гэхдээ л болсонгүй. Хэд хоногийн өмнөхөн ажлынхан маань ахмад буурлуудаа баярлуулж хүлээж авсан. Тэр арга хэмжээнд оролцох гэсэн ахмадуудын тоо их байдаг болохоор урилга энэ тэр нь хүрэлцээ муутай. Хүрээгүй нэг нь гомдоллож, авсан нэг нь голж шилж ер нь олон хүмүүсийн олон ааш аягийг харна даа. Ухаант хүмүүс овилгогүй загнах нь заримдаа тиймхэн санагдах ч баярлаж гялайсан хүмүүс тэднээс харьцангүй их болохоор сэтгэл өндөр үлддэг сэн. Заримдаа аятайхан хэл амаа ойлголцох гээд өөрийн мэдэлгүй тэдний адил болчихсон л зогсоно. Ер нь тэгээд ч олон нийтийн ажил гэж ярвигтай л юм байна доо. Баярласан нэг нь талархаж байна гээд чихэр жимс өгчихнө. түүнийг харсан нэг нь хахууль энэ тэр авлаа гэнэ. Инээдтэй ч юм шиг.
Надад нэг санаа байдагийн. Ерөөсөө иймэрхүү арга хэмжээ хийхгүй байвал дээр ч юм шиг. Өмнө нь хийхгүй байхад болоод л байсан байхад одоо бололгүй дэ. Хүмүүс гэдэг ер нь л бэлэн юм аваад сурчихсан. Үнэ төлбөргүй оролцоод сурсан. тэр зангаа гээж чаддаггүй болохоор бөөн гомдол, тунирхал.
За ингээд бэлэнчлэх сэтгэлгээг халахын төлөө энэ туулай жилдээ ажиллах болтугай гэж хамтрагч нартаа уриалья. Тэгэхгүй бол хамаг байдаг хүч чадлаа үгээр тараагаад дуусах байх шүү.

Tuesday, January 11, 2011

२०११ он

Өнөөдөр би шинэ оныхоо анхны бичлэгийг хийж байна. Өчигдөр ажил дээрээ дээс авчраад цаг гарахаар нь хааяа дааа үсэрч үзлээ. Биеийн чилээ гараад ажил хийх эрч хүч нэмэгдээд надаа бол сайхан байлаа. Уг нь их эрт ажил дээр хөдөлгөөн муутай байдаг юм чинь теннис ч юм уу, дээс ч юм уу нэг зүйл хийе дээ гэж бодоод байснаа хэрэгжүүлсэн нь энэ. Би өөрийгөө үнэлэх болсондоо их баяртай байгаа. 2011 онд их ажил, их үйлсээр дүүрэн байх болно.

Saturday, December 11, 2010

Нутаг

Дорнын говьдоо зочилж
Дотоод сэтгэлээ нээхсэн
Дотно санагдах шаргалхан талдаа
Догдлон байж хүслээ шивнэхсэн
Хан баянзүрх уулаа нэг эргэж
Хат суусан сэтгэлийнхээ
Хүлээсийг нэг тайлахсан
Хамгийн ихээр хүсэн тэмүүлсэн
Хонгорхон элстэй нутагаараа нэг зочлохсон

Saturday, November 27, 2010

Мэдээллийн сүлжээ гэж...

Сарын өмнө би ажлын шаардлагаар нэг хүнийг эрж олж америкт байх ээжийнх нь мэйл хаягийг олох шаардлагатай болсон юм. Мэссэнжэртээ зар бичэд тарааж орхилоо, энд тэндээс утас хаягийг нь олоод өгнө гэсэн олон арван хүн холбогдож 24 цаг ч бололгүй нөгөө хайж байсан хүнээ олсон юм даг. Харин хэдхэн хоногийн өмнөхөн би Монгол улсын донор хүнийг эрж хайх ажил гарч тэр хүний сураг төдий мэдээлэлтэй болсон байлаа. хэд хэдэн тийшээ утасдаж амьдарч байж магадгүй хорооных нь даргатай ярьсан ч мэдэхгүй гэсэн хариуг авсаан. Гэвч олон жил ажиллаж байгаа хороон даргаас илүүтэй би интернэтэд нэрийг нь бичээд хайлт хийгээд хаана хамаардаг хүн болохыг нь мэдэж авч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг лавлахуудаас утасыг нь олж холбоо тогтоож билэээ. Монгол улсын хүндэт донор Ч.Шараа гуай нийт 42 л цус олон хүний амь насыг аврахад хандивласан тэр эрхэмийг хайж олох бас тийм ч амаргүй байсан. манай мэдээллийн лавлах утаснууд иймэрхүү хүмүүсийн судалгааг гаргаж гэрийн хаяг, холбогдох мэдээллүүдийн сантай болмоор санагдсан шүү. гэхдээ тэднээс илүү интернэт бидэнд илүү ихээр хоёр дахь удаагаа тусалсан нь энэ билээ.

Tuesday, October 26, 2010

Tuesday, October 19, 2010

Цасан дээрх мөр /Өгүүлсэн шүлэг/


Нойтон цас малгайлан хаялна. Хүйтэн болж байгаа ч гэлээ шинэхэн орж байгаа энэ намрын цасыг харж зогссон бяцхан охин ээждээ гүйн ирж "ээж ээ энэ цасан дээгүүр мөр гаргаад гүйх үү" гэх шиг гараас нь хөтлөн зам руу чирэх аж. Өөрийнхөө гишгэсэн мөрийг эргэн эргэн харж баясаад минийх жижигхэн, таны мөр том байна шдээ ээж ээ гэж шулганана. Бээлийгээ тайлаад модон сандал дээрх цасыг барьж үзээд л гайхаж байгаа нь илхэн. Наранд гялтганах сайхан өнгө нь нүд гялбаад л... Охиных нь баясгалантай царай сэтгэлд нь гэрэл гийгүүлээд л... Тэр бүсгүй аз жаргалаар дүүрэн байлаа. Тэр хоёр Онгоцны буудал дээр хэсэг салхилж байснаа дотогш орж хүлээлгийн танхимд суув. Онгоцны буудлын узелиэр бүсгүй хүний уянгалаг хоолойгоор .....-н нислэг Улаанбаатарт газардлаа гэх нь хүртэл сайхан сонсогдоно. Удалгүй гол хаалгаар хүмүүс гарч ирцгээхэд хажууд сууж байсан охин маань "Аав аа, аав аа" гэж хэлээд гүйгээд явчихав. Гадаа энэ намрын цас ороод л, олон олоон жилийн дараа охин минь элэг бүтэн амьдрах нь дээ гэж тайвшираад л.. өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ гэж бүсгүй бодсоор Цонхийсон туранхай атлаа нүдээрээ инээсэн зөөлөн харцтай залуун зүг зоримогхон алхлаа.

Thursday, October 7, 2010

Навчисын чимээ /Өгүүлсэн шүлэг/


Гадаа бороо орж байна. Намрын бороо хүйтэн бас гунигтай юм. Хатсан шар навчисууд норсон болохоор шажигнаж дуугарахаа больчиж, уг нь бас л сонин дуу гардагсан. Хөлд хөглөрсөн навчисийн тэр чимээг сонсох гэж өшигчин тараачихдаг байж билээ. Тэгэхэд хажууд алхах өвөө эмээ хоёр "Хүүе чи байг гэм. яасан сахилгагүй монди вэ. хог болгоод" гээд л зэмлэнгүй харна. Салхинд туугдан замаар хийсэхдээ тэд бас л өрөвдөлтэй. Олонд гайхагдаж байсан сайхан өнгөө алдаж газарт унаад хаашаа ч хамаагүй хийсээд шороонд дарагдан хөрсөнд шингэнэ. Богинохон настай ч дараа жил бас л хүрээд ирнэ. Тэр нь л сайхан шүү.

ЗҮҮД /Өгүүлсэн шүлэг/

Бүсгүй ингэж бодлоо. Зүрх минь ахиад л догдлоод байх юм. Яарч тэвдээд л, баярлаж мишээгээд л... гараас атган замын турш явсаныг чинь бодохоор сайхан ч юм шиг. Дулаахан бас зөөлөн гар мэдрэгдэж байсан. Одоо ч гар минь халуу дүүгэх мэт. Баяртай гэж үнсээд гэрийн гадаа буулгахдаа нэг их дотно тэвэрчихээр чинь сандарч байсан ч дотроо дахиад жаахан ингээд зогсох сон гэж хүсэж байсан сан.
Гэхдээ бүсгүйн толгойд ийм бодол харван орж ирэв. Хамгийн сонин нь тэр хүн хэн бэ гэдэгт биш эр хүний халуухан цээжинд тэгж тэврүүлээгүй удсан болохоор түүнд сайхан байсан аж. Тэгээд ч тэр сайн хүн юм чинь гэж тэрээр дотроо өөрийгөө зөвтгөлөө. Түүнийг хүмүүс хараад хатуу хүйтэн сэтгэлтэй эмэгтэй гэцгээнэ. Дотроо тэр хайлж уяраад л, уйлж гуниглаад дэндүү зөөлөн хүн байлаа. Тэрээр хэтэрхий нялцгай байдлаа хүнд харуулахгүй гэхдээ хатуужиж өөрийгөө чангалж байдаг юм. Гэтэл одоо түүний зүрх догдлон булиглаад байлаа. Түүнд хайрлаж явдаг шүү гэсэн үг хүмүүс олныг хэлж байсан. чи бол сайн бүсгүй, чамайг хүмүүс хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй гэж хэлдэг. Тэр үгсийн л адил тэр үдэш тэрээр ахиад л тэр үгсийг амнаас нь сонсов. Хайртай байдаг шүү. Хайрлаж явдаг шүү гээд дахин дахин хэлэхэд нь сэтгэлээ харамгүй зориулмаар санагдаж байв.
Сэрээрэй, босоорой гэх ээжийхээ дуунаар дэндүү амттай зүүд нойрноосоо хагацав. Биеийнхээ чилээг гаргаж суниагаад орноосоо босоод цонхоор харж зогсохдоо өчигдөр үдэш орцны үүдэнд буулгаад орон ортол нь харж зогссон баясгалантай царайг эргэн саналаа. Гараараа даллаад л хайртай шүү гэж зогссон таны төрх надад эргэн ирлээ.

Wednesday, October 6, 2010

БИ & НАВЧ //Өгүүлсэн шүлэг


Намрын навчис одоо л хөл дор хөглөрч байх юм. Шаргалтаж хатсан навчисын алтан шаргал өнгөөр орчлон гоёж байгаа байх даа. Ийн бодсоор гудамжаар алхаж явахдаа нэг таван хошуу шиг хэлбэртэй навчийг сонирхож аваад тэмдэглэлийн дэвтэрийнхээ завсар хийж билээ. Тэрнээс хойш таван намар өнгөрсөн байна. Тэр шар навч яг л хэвээрээ. Бодолд өнжсөн дурсамжууд надад олон ч энэ навчийг олдог тэр өдөр миний хувьд хүний сайхан сэтгэлийг мэдэрсэн, хүнд итгэж, ухаарал олж авсан нандин өдөр байсан. Би энэ навчийг тэр өдөр олж авсан шигээ өөрийгө бас олж авсан.

Хэрэггүй үгний зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Надаа нэг дүү байдагийн. Дүүгээ харин сая гомдоочих шиг боллоо. Сэтгэл нэг л сонин байх чинь. Хэрэггүй үгний зэвээр зүрхийг минь бүү шархлуул гэдэг нэг мөрт байдаг даа. Заримдаа бодлогогүй үгээ хэнд ч хамаагүй хэлчих гээд байдаг тал хүнд байдаг шүү дээ. тэрэн шиг л юу ч бодолгүй хэлчихсэн үгэнд минь тэр гомдсон байх юм. Амнаас гарсан үг бүр л бодлоготой байх ёстой гэж үргэлж санадаг хэрнээ л сая буруу үйлдэл хийчих юм даа. Бодож амжаагүй хэлсэн үгэнд минь гомдсон хүн байх юм бол сооориии

Wednesday, September 22, 2010

Ани Лорак

Thursday, September 16, 2010

НҮД /Өгүүлсэн шүлэг/

Харах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл минь дийлсэн тэр өглөөг би санаж байна.Ертөнцийн нарыг харах юмсан. Ертөнцийн бүх сайхан зүйлийг харах юмсан. Өмсөж байгаа даашинзаа харах юмсан. Өөрт зохисон үсээ мэдрэх юмсан. Өнгө будгийг олон янзаар нь харах юмсан. өөртөө зориулсан бүх зүйлийг харахсан гэж. Бас Хайрлаж дурласан тэр гэрэлт царайг харах юмсан. Хамгийн ихээр чинийхээ дүрийг харах юмсан гэж маш их хүссэн. Гарт минь мэдрэгдсэн тэр зөөлөн торгомсог арьс, дөнгөж цухуйсан сахлын үзүүр нь хурууны үзүүрт мэдрэгдэхэд би гэдэг хүн чинийхээ дүрийг дотроо төсөөлөн зурж бүхэл бүтэн нэг хүнийг сэтгэлдээ бий болгож билээ. Гараас минь чангахан барьсан чиний гарт би өөрийгөө даатгачихаад хотын гудамжаар юунаас айж эмээхгүйгээр чөлөөтэй гүйж явсан. хөлд торох бөөн бөөн зовлон бэрхшээл саад тотгор ул мөргүй арилж тэр орчныг би дотроосоо сайн харж байсан.
Харин энэ өдөр би чинийхээ эгэл царайг ширтэн сууна. Яг л ийм хүн байгаа даа гэж бодож байсан юм. Миний хүссэн санасан тэр төрх мөн байна шүү дээ. Би өмнө нь хүссэн бүхнээ харж байна. Ертөнцөд байгаа бүхнийг харах гэж байна. Гагцхүү чинийхээ энэ дүрийг ахиад харж чадахгүй болчихоод сууж байна. Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл юу ч хэлээгүй явсан чамд гомдож сууна. Эдгэрэхгүй өвчтэйгээ мэдээд надад хорвоог харах нүдээ үлдээсэн чи минь хагалгаа хийлгээд дөнгөж боолтоо авсан тэр өдөр өөдгүй энэ орчлонгоос үүрд яваад өгчихөж. Өөр би юу ч хүсэхгүй ээ. Өөрт минь харах нүд хайрласан энэ хүнийг хажуудаа байлгахыг хүсэж байна. харах нүд надад байгаа ч Сэтгэлийг минь харанхуй нөмөрч байна. Хайртай гэж хэлсэн өглөө бүрийг минь марталгүй санаж өөрийгөө тэр үгээр тэжээж амьдрах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ чи минь. Би чинийхээ нүдээр орчлонг харж чинийхээ төлөө итгэл дүүрэн амьдарна аа.

Friday, September 10, 2010

БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭХ ӨДӨР УДАХГҮЙ ИРНЭ

Өдөр би нэг сэтгүүл дээрээс ухаантай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуултын хариултьг уншлаа. Тэнд эмэгтэй хүн аливаа зүйлийн учир начрыг олохдоо аргыг нь олчихсон, хэнтэй ч сайхан харилцаатай байдаг, боломжийг боломжтой бүх хэлбэрээр нь ашиглаж чаддаг хүнийг хэлнэ гэсэн байна лээ. Гэхдээ тэр бүх арга хэлбэрээ зөвхөн гэр бүлдээ зориулдаг. цаг зав, оюун ухаан нь гэртээ чиглэсэн байх хэрэгтэй аж. Мэдээж хэрэг ажил хийхгүй. тэгж чадаж байна гэмээнэ ухаантай эмэгтэй гэж хэлэгдэх юм байна. Гэтэл би өөрийгөө тэр хүний оронд тавьж үзлээ. Би яг эсрэгээрээ байх гээд яваад байдаг хүн бололтой. Өглөө нэг хүн намайг чи гэрсэг биш юм аа гэж байсан.Би гэтэл гэрээсээ гараад явах дуртай. ажилынхаа өрөөнд гэртээ байгаа юм шиг байхыг хичээж тав тухыг эрхэмлэж байдгийгаа ойлгож байлаа. Хөөрхөн охиноо дотроо санаж байсан ч ажлаа дуусгаагүй бол харина гэж боддоггүй тийм сонин хүн болсоноо ухаарлаа лдаа. Заримдаа новшийн гэмээр залхмаар зүйлүүд өдөр тутам тохиолдож байдаг ч, уур хүрч бухимдаж суудаг ч, нерв ихтэй үед надтай эвгүйхэн харилцчихвал гудиггүйхэн хэрэлдчихээд санаагаа амраачихдаг өдрүүд олон ч тохиолддог ч яагаад юм бүү мэд энэ ажлаасаа салж чадахгүй болчихоод байна. ГЭХДЭЭ БИ НЭГ Л ЗҮЙЛИЙГ САЙН МЭДЭРЧ БАЙНА. НАР ГАРНА АА НЯМАА, ГЭЖ ХЭН НЭГЭН НЬ ХЭЛСЭН ШИГ, БАЯРТАЙ ХУУЧИН АЖИЛ МИНЬ ГЭЖ ХЭЛЭХ ӨДӨР УДАХГҮЙ ИРНЭ ГЭЖ ИТГЭДЭГ.

Thursday, August 26, 2010

Saturday, August 21, 2010

ЭХИЙН СЭТГЭЛ КИНОНЫ ДУУНЫ ҮГ

Хэрвээ чи өөрийн зүрх сэтгэлийг сонсож амьдарвал
Мөнгөнөөс илүү үнэт зүйл тэнд чинь байгааг мэдэх болно
Хайр, жүжиг тэр бүхний аль аль нь чухал биш
Хэрэв чи өдөр бүр зүрх сэтгэлийнхээ юу хэлж байгааг сонсох юм бол
Уйлахаас илүү инээх зүйл тэнд чинь олон байгааг мэдэх болно
Энэ бол чиний хийсэн, хийж чадах зүйл
Чиний үүрэг хариуцлага
Шөнийн тэнгэрийн бараан үүл арилж өглөө болдог шиг
ШИНЭ ӨДӨР ИРНЭ.

Thursday, August 19, 2010

Нэргүй шүлэг нэтэд байхаар нь оруулчлаа.

Нүднээс минь гарах нулимсыг зүрхэндээ тусгаж аргаддаг үр минь
Нүүрэнд минь тодрох гунигийг сэтгэлдээ тусгаж эмтэрдэг хүү минь
Нэгэн хэмнэлээр надтай хамт гуньж баярладаг болохоор чинь
Нууцхан мэгшиж гаднаа би дандаа инээдэг болсон шүү

Tuesday, August 17, 2010

Амьдрал үргэлжилсээр, харин бид ажилласаар л байна.

Он цагийн эргэлтэнд олон ч хүнтэй танилцаж, их ч зүйл сурч мэдэж явна. Сайнтай ч муутай ч энэ орчлонд санахын аргагүй, бас санахааргүй тийм учралууд надад олон тохиолдож байсан. Хүн ер нь бартаа бэрхшээл тохиох бүрийд зөвхөн өөрийгөө сонсох нь хамгийн зөв алхам юм шиг ээ. Саяхан нэг хүний бичсэн дурсамжийг уншлаа. Тэр хамгийн сүүлд нь "Намд мөнхийн сайн найз, бас мөнхийн дайсан гэж үгүй" хэмээн бичсэн байна лээ. үүнийг уншаад би гэнэтхэн сэтгэлээр унасанаа бодохоор инээд ч хүрэх шиг. Гэхдээ хүн хүний гишгэх зам, хүрэх газар өөр шүү дээ.

Tuesday, August 3, 2010

ДОРОЙ БҮРГЭД САЙН ДУРААРАА ТАХИА БОЛДОГ


Би өнөөдөр мэссэнжэрийнхээ статус дээр ингэж бичсэн юм. "Аз, амжилт үргэлж надтай хамт :)" гэж. Зарим нэг нь амжилтанд хүрээ юу, ямар аз тохиогоов гээд л асууцгаана. Өмнө минь ирсэн үйл бүхэн миний хувьд аз, амжилт байхыг хүсэж байгаа. тиймээс би ингэж аз амжилтыг дуудаж байгаан. Тэр над руу намайг чиглээд ирнэ гэж итгэдэг хэмээн хариулаад л. Тэгэхэд зарим нэг нь хий хоосон мөрөөдөл, бодит ертөнцийг хараач гэх. гэхдээ энэ бол тэдний л бодол шүү дээ. бодох тусам хүсэл биелж, санах бүрт сайхан учрал өмнө минь ирсээр байдаг. За тэр ч яахав. үг олдож үхэр холдох нь гэдэг билүү. Гол зүйлдээ орьё.
Би саяхан "Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" гэсэн Мерил Дугласын номыг уншиж эхэлсэн юм. Хаанаас нь ч уншиж болохоор энэ ном харин ч их аятайхан санагдсан. Утга агуулга нь ч хүн бүрийн мэдэхийг хүсдэг, ойлгож авахыг хүсдэг сэдэв. Жишээ нь Хойрго, хойшлуулдаг зангаа яаж засах вэ, санаж сэдсэн ажлыг яаж хийвэл дээр вэ, Уйтгартай ажлаа яаж сайжруулах вэ гэх мэт олон сэдэвтэй. Ер нь бол дараах жагсаалтыг харахад болох юм.
энэ жагсаалтыг надад уг номыг уншсан хүн өгсөн. Товч тодорхой дажгүй санагдсан учраас цаг хэмнэх үүднээс та бүхэнд хүргэж байна.

Tuesday, July 6, 2010

Амрах дөхлөө. Төлөвлөгөө байна уу.

Амрах дөхлөө. Гэтэл амраад юу хийхээ төлөвлөөгүй болохоор нэг өдөр гэртээ байгаад харин ч бүр амармааргүй санагдчихлаа. Гэрийн ажил гэж надаа бүр хол хөндий хийж үзээгүй ажил шиг санагдаж байв. Үнэхээр хэцүү санагдаж байна шүү. Тэгэхээр амралтаа төвөвлөх хэрэгтэй юм байна шүү дээ. Амарна гээд гэрийн мухарт шигдээд зурагт үзэж, ном уншаад, хоол хийж гэр цэвэрлэх биш ээ. Тэр ч ажил энэ ч бичиг гэж явсаар байтал амрах болсоноо ч мэдэлгүй юу ч төлөвлөсөнгүй.Үнэхээр уур хүрч байна.

Saturday, June 12, 2010

Yiruma - Moonlight

Зүрхний түлхүүр



Тэр үдшийг би тод санаж байна. Яг л ийм бороо шивэрсэн зуны үдэш. Олоон олон жил өнгөрсөн мэт, үгүй ээ хааяа санахад саяхан мэт тэр дурсамж одоо ч миний сэтгэлд хадгалагдан үлчихсэн юм. Зам даган бороонд норон түүний гараас хөтлөн алхаж явахдаа би хамгийн их жаргалтай байсан. Бурханд би талархаж, бас бурханаас би гуйж явсан юм. Юу гэж гээч....

Шинэ өнгө төрх

Блогоо шинэ өнгө төрхтэй болгоод өнөөдөр их урагштай суунаа. Ажил дээрээ хийх юм гараад ирж суучихаад дан блогтойгоо л ноцолдлоо. Зун цаг ч болж байна. Сайхан байгалийн зураг ч оруулчлаа. Сэтгэлд сйахан шүү дээ. Блогтоо бичлэг нэмэх цаг зав тун хомс болчихоод л зураг мурагханаар аргалаад суугаад бйана. Удахгүй бичлэгүүд оруулнаа.

Tuesday, May 25, 2010

Tuesday, May 11, 2010

Би чулуу болсоон

Энэ их сонин утгатай шүлэг юм хэхэ. нэтээс...

Чамайг дахин сэтгэлдээ оруулахыг хүсээд байх юм
Чанга хатуу сэтгэлийг минь зөөллөж уяраахгүй гэжүү
Чамайг явсанаас хойш би чулуу болчихсоон
Чангахан барьж байгаад аваад шидчихмээр ууртай болчихсоон.
Уйлах гэдгийг мартсан болохоор
Уйтай харц минь ширүүн болжээ

Thursday, May 6, 2010

ӨДРИЙН ӨНГӨ

Өдөржин өрөөндөө ганцаараа юм бичээд л, босож өөртөө кофе хийж уугаад, эргэн сууж бичээд л, дундуур нь дуртай дуугаа сонсоод, завсараар нь өмнө орой үзэж амжаагүй ТВ-ийн киногоо үзээд л, / Хөөрхөн төрөх албагүй кино надаа таалагддагийн/ бас дахин кофе уунгаа жаахан юм бичих гэсэн нэг л төвлөрч өгдөггүй. Нэг иймэрхүү өдрийг өнгөрөөж байна аа хө. Босож өрөөний цонхоор гадагш харж жаал зогслоо. Салх шороо

Monday, May 3, 2010

Миний хайртын хайртад


Миний хайртын хайрт элгэмсэг гоо бүсгүй чамд
Миний хайртын агуу хайрыг нисгэе, тосоод аваарай
Мөнхийн дэргэд нь хань болж жаргааж яваарай
Дэлгэр зуны орой шиг итгэлийг нь дааж амьдраарай.
Намайг хайрлах сэтгэл нь аль хэдийн үгүй болж
Намайг ширтэх харц нь аль хэдийн өөрчлөгдсөөн
Хайраа мэдрүүлэн чангаас чанга тэврэхээ больчихсоон ...

Wednesday, April 28, 2010

Небо

Мне нравится...

Monday, April 26, 2010

Би ...

Би ширээний ард чамайг ширтэн сууна.
Би чиний мөн чанарыг үнэрлэн сууна.
Би чимээгүй тэр ертөнцийг хүсэж сууна.
Би нүдээрээ биш зүрхээрээ ширтэнэ гэж

Хааяа чимээгүй орчинд өөрийгөө мэдрэх нь
Хаанаас ч олдохгүй үнэ цэнэ мэт
Харанхуйн дунд чамайг мэдрэх нь
Хүсэл тачаалын урсгал мэт ээ...

2010 он Н.Д

... Шатарын хөлөг дээр бэрсээ алдсан юм шиг
Шанаагаа тулаад л чамайг мэддэг боллоо
Дурлалын тулаанд зүрхээ алдсан ...
Дуугарч чадалгүй чиний гоо сайханд бууж өглөө...

Дурласан л залуу бололтой дог оо...

Бодлогошрол


Хүйтэн өрөөнд чичирч суусан хэдий ч хавар цаг ирж дээ гэж цонхоор харан санаа алдсаар өнгөрлөө. Гэхдээ л ирж яваа цаг шүү дээ гэж сэтгэлээ засаад л. Өглөөхөн нэг танил маань төрсөн өдөр болохнээ гээд л сэтгэл өөдрөг ярьж байгаа дуулдсан. Гэтэл сарын өмнө болсон төрсөн өдөрөөрөө би өөдрөг байсан билүү гэж бодлоо. Яагаад ч юм сүүлийн хоёр жил төрсөн өдөр гэж баярласангүй ээ. хэхэ. харин 30 нас хүрсэн энэ биеэ би загнаж зэмлэж суух болж.

Sunday, April 18, 2010

Дарханд ...

Ерөө голын эрэг дээр...

Тужийн нарсанд тулалдалгүй аялаж явахдаа ХЭХЭ

Ээж модонд хүмүүс итгэл найдвараа өгдөг



Ээж мод хэдэн жилийн өмнө уначихсан юм гэнээ. Бүр чулуужчихсан юм билээ. Уг нь их том мод байсан байх шүү.

Сэлэнгэ аймаг Ээж мод руу хийсэн аялал


Хүмүүс үндэсэнд нь хүслээ хэлдэг гэнэ.

Wednesday, April 7, 2010

Сайхан сэтгэлээр энэ охинд тусалцгаая.


Та зурган дээр дараад томруулаад заавал уншиж дуусгаарай. Танд баярлалаа.

Monday, March 29, 2010

4 сартай хүүд туслаарай.


Ананд одоо 4 сартай. Дүрлийсэн нүдтэй, энэ эгдүүтэй хүү өчигдөр блог нээжээ. Мэдээж хэрэг аав, ээжийнхээ тусламжтайгаар шүү дээ. Блогийн нэр http://anandmgl.blog.banjig.net
Мөнхбаатарын Ананд ХААН банк 5026635492

Зүүний үзүүр дээр арвай буудай тогтохын адил хүний амь олддог гэдэг билээ. Орчлонгийн сайхныг үзэх гээд тэмцэн яваа 4хөн сартай Анандад боломж нөхцөлөөрөө туслаарай андууд минь

Thursday, March 25, 2010

Tuesday, March 9, 2010

dyrlasan zalyygiin ug... Tsetseg hemeeh busguid zoriuljee

MINII TSETSEG

Busguin enereltei zurhen Tsetseg
Busdad ugmuurgui husliin Tsetseg
Bodold unjsun setgeliin Tsetseg
Botgon nudtei Minii Tsetseg

Amidrald hanisah narnii Tsetseg
Amragiin itgeltei zayanii Tsetseg
Ongod huglusun tengeriin Tsetseg
Orchlond zayaasan Minii tsetseg

Zurhend urgasan hairiin Tsetseg
Zuudend gereltsen sarnii Tsetseg
Zuulun enhriilmeer yanag Tsetseg
Zurj unguruugui Minii Tsetseg

Bayar bayasgalangiin ineemtgii Tsetseg
Buyan niilsen Burhan Tsetseg
Buten jargaltai hovor Tsetseg
Burhan nadad ugsun Minii Tsetseg

2010 on

Thursday, March 4, 2010

Ижий эх орон хоёр минь...

Итгэж байсан бүхэн минь миний эх орон
Инээмсэглэж хардаг бүхэн минь миний эх орон
Хэзээ ч марташгүй хайр миний ижийд бий
Хэзээ ч урвахгүй сэтгэл миний ижийд бий

Thursday, February 11, 2010

Wednesday, January 13, 2010

Биеэ бодоорой...


Удахгүй би амьдралдаа анх удаа эмнэлэгт хэвтэх байхаа. хэ хэ. Гэхдээ бүр бага байхдаа нэг удаа хэвтэж байсан гэж хэлдэг ч би тэрийгээ ер санадаггүй юм. Харин ийм том болсон хойноо насанд хүрсэн хойноо анх удаа юм. Эмнэлэгт хэвтэх гэж баярласандаа үүнийг бичсэнгүй ээ. Болдогсон бол хэвтмээргүй байна. Гэвч эд бараа хүртэл элэгдэлд орж мууддаг шүү дээ. Би зүгээр л өөрийгөө хайрлаагүй байх. Тэгээд л ядарч сульдаад гэх юм уу толгой маань таллаж өвдөөд байх болж. эмч хэлэхдээ амарч сувилуулаад ав гэсэн болохоор очиж байгаагүй газартаа очихоор болсон юм.

Thursday, January 7, 2010

АЯЛГУУ

Thursday, December 31, 2009

Сэтгэлийн сайхан үнсэлтийг илгээе



Сая л нэг юм шинэ оны эхнийхээ бичлэгийг хийх зав гарлаа хө. Шинэ ондоо та бүхэн од хийморьтой, амжилт бүтээлээр дүүрэн байгарай. Будран орох цасхан шиг гэгээхэн, буцааж боломгүй гэрэлт дурсамжууд шиг нандин тийм л өдрүүдийг бас энэ ондоо бий болгоорой. Өөрийн гараар хийсэн хоол амттай байдаг шиг өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн босгосон амьдрал дэндүү амттай сайхан.

Monday, December 28, 2009

Сайхан сэтгэлээр бүхнийг давах хүч танд бий.


Хүн өөрийнхөө байгаадаа сэтгэл хангалуун амьдарч, ирээдүйд тохиолдох сайхан зүйлийг хүлээж, дотроосоо гэрэлтэж чадвал бурхан түүнд хайр хишгээ харамгүй хайрлаж, илүү сайхан зүйл өгнө гэдэгт итгэх хэрэгтэй. Үр дүн:
Эргэн тойрны хүмүүс таныг хүндэлж дотно нөхөрлөхийг хүсч байдаг. Энэ нь таны сайхан сэтгэлийн хариу. Тиймээс та дотроо сайхан зүйл хүсч мөрөөдөн бусдад хар буруу саналгүй, уучилж нигүүлсэх, ухаантай амьдарч чадвал амьдрал аяндаа сайхан болно гэдэгт итгээрэй.

Monday, November 2, 2009

.... Нэтээс ....


Навчисаа нємєрсєн модод шиг зуу зуун бvсгvй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр євєртлєєд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Thursday, October 29, 2009

Энэ ханиад уу...

Охин маань бараг 5 хоног өвдөөд нойр дутуу явахад хүн гэдэг үнэхээр тархи нь амардаггүй юм байна хө. Толгой маань нэг л хүнийх юм шиг аашлаад баригдаж өгөхгүй байх шиг. хэхэ. ядарч явахад бас асуудал зөндөө гараад л... Халдварт өвчин, ханиад гээд хүнийг улам л шаналгах асуудал их л байх юм.

Tuesday, October 20, 2009

THANKS FOR YOU

Энэ цаг үед гээд л хөгшчүүл ярьдагсан. Харин би бас тэгж яримаар байх чинь. 20 гаруй жилийн өмнө бол хол газар байгаа найз нөхөддөө, ар гар, амраг садантайгаа холбоо барих амаргүй байсан даа. одоо бол өөр шүү. хэдэн улс орон алгасан хол байгаа хэнтэй ч хормын төдий холбогдож байдаг.

Wednesday, October 14, 2009

Амар ажил гэж хаа байхав дээ.

Ямар нэг зүйлийг бодохгүйгээр хийчихдэг бол амарсан. гэхдээ амар зүйлийг хайсангүй. Ойрдоо гараас минь ажил гарахаа болиод байх болж дээ. эхэлсэн ажлаа дуусгахсан гэж маш их, маш ихээр хүсэж байна. Надад туслаач гэж хэнд хэлэх үү. Үнэнийг хэлэхэд хийж байгаа ажилаасаа бүр залхаж байна. Энэ түүхийг хурдхан бичээд дуусахсан.

Monday, September 21, 2009

НАЙЗДАА


Бороонд шүхэр бариад алхсан бүсгүйн
Богино даашинзных нь хормой дэрвэжээ.
Бодлогоширсон харцанд нь хайр нуугджээ
Бодвол болзоонд л яарч яваа байх.


өглөө ирээд найзынхаа мэсэнжэрийн аваторыг харжэээ суусан чинь энэ 4 мөрт орж ирэв. Яг л найз бүсгүй шиг мааннь харагдаж, бодогдож, санагдаж, төсөөлөгдсөн зураг байсан болохоор үүнийг 4 хөн мөрт ч гэсэн найздаа зориуллаа. Үргэлж хайраар дүүрэн аз жаргалтай амьдраарай гэж найздаа ерөөчихье. ...

Tuesday, September 15, 2009

Хамгийн...

Хамгийн хортой зуршил-Санаа зовох,
Хамгийн сайхан баяр-хүнд баяр хөөр өгөх,
Хамгийн хоосролт-Өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах,
Хамгийн сэтгэл ханамжтай ажил-Бусдад туслах,
Хамгийн том асуудал(амжилтанд хүрэхэд)-Айдас,
Хамгийн хүчтэй нойрны эм-Оюун санааны амгалан байдал,
Хамгийн их хүч-Хайр,

Monday, September 14, 2009

7 жилийн өмнө бичжээ

Салхи исгэрэн чамдаан би очноо
Саваагүйтэж уруул дээр чинь үнсэнэ
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү

Saturday, September 12, 2009

Бодол санаа -"Secret"


Шууд хэлэхэд хэрвээ Та илүүдэл жинтэйдээ шаналж явдаг бол, ухамсарласан бай, үгүй бай, ямар боловч тархинд чинь "БҮДҮҮН, БҮДҮҮН БОДОЛ САНААНУУД" байдаг гэсэн үг. Харин гоолиг, галбир сайтай бодол санаатай хүмүүс хэзээ ч бүдүүн байдаггүй юм. Учир нь өөрөө таталцлын хуулийг зөрчсөн хэрэг болох ажээ.

Friday, September 4, 2009

Secret...



ТА ӨНГӨРСНИЙХӨӨ УЛ МӨР БИШ

Жек Кэнфилд

Олон хүн өөрийгөө тухайн нөхцөл байдлын золиос болсон гэж үзээд ямагт өнгөрсөн үе рүүгээ толгой сэгсэрч харагддаг. Жишээ нь хатуу ширүүн эцгийн гарын шүүс болж өссөн, эсвэл ядуу дорой, байнгын хэрүүл тэмцэлтэй айлд төрсөн гээд л. Олонх сэтгэлзүйчид гэр бүлийн 85 хувь нь даржин амьдралтай гэж тогтоожээ. Тэгэхээр, та энэ тал дээр бас ч гэж ганцаараа биш байгаа биз.

Wednesday, September 2, 2009

Secret

Thursday, August 27, 2009

Secret ...


ХАРИЛЦААНЫ НУУЦ
Мари Даймонд
ФЭН-ШҮГИЙН ЗӨВЛӨГЧ, БАГШ, ЛЕКТОР


Хэрвээ та амьдралдаа ямар нэг юм татахыг хүсч байгаа бол таны үйл ажил хүсэл мөрөөдөлтэй чинь зөрчилдөхгүй байх тал дээр анхаарлаа хандуул. "Нууц" киноны зураг авалтад оролцсон олон багш номлогчдын нэг Майк Дули "Ертөнцийг удирдахуй, гайхамшигийг бүтээхүй" нэртэй аудио хичээлдээ тэрхүү сэтгэл хөдөлгөм жишээнээсээ нэгийг оруулжээ.
Арван хуруу тэгш сайхан залууг амьдралдаа урин дуудахыг хүссэн нэгэн хүүхний тухай түүхийг өгүүлжээ.

"Secret" номоос..


МӨНГӨНИЙ НУУЦ

Өөртөө аль болох их мөнгө татахын тулд эд мөнгөний тухай өөдрөг бодлыг тээж, эерэг долгионыг бүтээх нь чухал. Эд юмсын гачигдалд байдаг хүмүүс материаллаг амьдралдаа төдий л сэтгэл ханамжгүй байдаг нь ойлгомжтой. Гэхдэ энэ сөрөг мэдрэмж л бид хүү ирэх мөнгөний урсгалд саад тотгор болдог юм.

Wednesday, August 26, 2009

Hi

Monday, August 24, 2009

Амьдрал тэр чигтээ асуултаар дүүрэн

Амарсан ч юм шиг, ажилласан ч юм шиг сонин зун байлаа. Хүний амьдралын эрч хүч чухамд юунд байдаг юм бол... Их ажлын дараа амарч, их амралтын дараа ажиллаж, боломж бололцоогоороо ирээдүй өөд их оргил руу тэмүүлж амьдрахад байдаг юм болов уу. Хэн ч санасан хүн бүр л амьдралынхаа сайн сайхан ирээдүйг төсөөлж, мөрөөдөж явдаг. Гэхдээ зориглож тэмцдэг, зорьж хүрдэг хүмүүс нь хэд бол... Ингээд дахиад нэг асуулт???

Tuesday, July 7, 2009

Дуулахсан

Дуулахсан, хол оо явсан найзыгаа санан санан дуулахсан
Хорь хүрээгүй насны дурлалаа бодон бодон дуулахсан
Хоолой хүрэхгүй байсан ч яах вэ талын салхийг даван даван дуулахсан
Хорьж чадаагүй сэтгэлээ аргадан аргадан дуулахсан

Хамрын хийд, Энергийн төв, Хүслийн уул

Monday, July 6, 2009

Tuesday, May 12, 2009

Миний Монгол

Миний мэссэнжэрт нэг ийм шүлэг ирсэн юм. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэнд зориулмаар санагдав.

Хүний нутгийн жавар жиндүү юм аа
Хүслээр болдоггүй хорвоо хатуу юм аа
Санахын жаргал гэдэг дэндүү юм аа
Сар өдрийг тоолох нь удаан юм аа
Саранд би хүслээ шивнэлээ

Tuesday, April 28, 2009

Охин үрээ хайрла!



Зохиогч Б.Энхтуяа
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ

Thursday, April 2, 2009

Ардчилсан Ерөнхийлөгч



Дөнгөж саяхан Цахиагийн Элбэгдорж Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ намынхаа нөхдөөс авсан байна. Монгол Улс одоо Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох цаг нэгэнт болсон шүү дээ. Сүүлийн 12 жил коммунист ерөнхийлөгчийн гарыг харж, буруу замаар будаа тээсээр ирлээ. Одоо дуусгах цаг нь болсон шүү дээ.

Wednesday, April 1, 2009


Хавар болжээ. нэг л сайхан. Хаашаа ч харсан хувцасаа нимгэлсэн залуус. Хараад байхнээ сэтгэлдээ бас нимгэрсэн мэт инээмсэглэл тодруулцгаан алхана. Бяцхан хүүхдүүд дураараа гүйлдэн, хөгшид энд тэнд нарлацгаах харагдана. сайхан юм аа. хавар гэдэг.

Friday, March 27, 2009

Хүн чанар надад үлдээ болов уу...


За өөртөө зориулж нээсэн блогоо ойрд эргэсэнгүй. Дэвтэртээ нэг салхи оруулдаг юмуу гэж бодоод сууж байна даа. Өнгөрсөн хугацаанд ажил гэж явсаар байгаад хамаг байдгаа хаясан байна. үнэндээ өөрөө өөртөө дааж давшгүй ажил өгчихөөд л босож чадахгүй явсан байх юм да. За энэ ч яахав.

Thursday, January 15, 2009

ЦЭЦГЭН ЭРХИ


Б.Лхагвасүрэн
Үнэхээр сайхан шүлэг. даанч видеогоор нь оруулж чадахгүй юм. Би сонсоод уйлсан. та бүхэн заавал О.Анандын уншсанаар сонсоорой. энэ хаягаар-
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=6067&post_id=51528/

Tuesday, January 13, 2009

Би

Би Монгол эмэгтэй хүн. Монгол эх орондоо хайртай. Монголчуудынхаа иддэг хоол хүнсэнд дуртай. Монгол хүмүүсээрээ бахархаж явдаг. Би эгэл жирийн монгол бүсгүй. Надад өөр илүү дутуу бодол хүсэл, санал сэтгэгдэл гэж байхгүй. гадаад дотоод явж нутаг уснаасаа зугатаах хүсэл үгүй.

Wednesday, December 31, 2008

Сайн байна уу 2009 он


Сайн байна уу 2009 он. Тун удахгүй тодруулбал 30 минутын дараа шинэ он гарах гэж байна. Өнгөрсөн 2008 он миний хувьд их ажил бүтээлийн жил байлаа. 3-ийн 3 сонгуулийг өнгөрөөлөө. энэ бүхнээс их ч юм сурч авсан. Олон сайхан гэрэл, гэгээтэй үгстэй мэндчилгээ утсанд мэссэнжэрт минь ирсээр байна. энэ онд надтай хамт байсан найзууддаа, бүх дотны хүмүүстээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ ондоо ажил амьдрал тань жаргалтай, бүтэмжтэй байх болтугай. Зорисондоо заавал хүрээрэй. Санаснаа заавал аваарай. Итгэлийг минь битгийн алдаарай. Эргээд би та бүхэндээ өөртөө байгаа цорын ганц баялаг сайхан сэтгэлээ зориулах болно. Тийм шүү дээ найз нь сэтгэлээрээ баян хүн. За Хайртай шүү. Үнсье.Аз жаргал хүсье.

Wednesday, November 12, 2008

Би жаргалтай хүн

Би үнэхээр сайхан аялгуу сонсоод сууж байна. Сэтгэл нэг л тайвшраад намайг бодолд автуулчихлаа. Нүдээ аниад амьдралынхаа хамгийн сайхан бүхнийг бодоод би сууж байна. Эргэж ирэхгүй цаг хугацаа, аз жаргалтай дурсамжууд намайг, зүрх сэтгэлийг минь жаргааж байна. Би сэтгэлээрээ, бүхий л бие цогцосоороо аз жаргалыг мэдэрч байна. Гэрэл гэгээг мэдэрч байна.

Tuesday, September 9, 2008

Goe shuleg bna, /netees/

Бүсгүй минь чи эрчүүдийн өмнө ихэмсэг орш
Бүрэг ичэмхий авч өндөрөөс өндөр оргил шиг
Бүр гималайн уулсаасч өндөрөөр төсөөлөгд
Хаврийн салхи шиг хүчтэй салхи л барьж чадахгүй чамайг
Хайрийн цас шиг цав цагаан өнгөлөг бай хайлах хэрэггүй чи

Wednesday, August 20, 2008

Бодол

Нар байшингийн цаагуур орохыг харж жаал зогслоо. Бодох зүйл үнэхээр их. Даанч бодож, төлөвлөж суух цаг зав олдохгүй байлаа. тэгээд юу бодсоноо нэг буулгаадхая гэж саналаа. Нэг хэсэг ухаангүй хүн явсан байх. Оюун санаагаа төвлөрүүлж чадахгүй, нэг л их хийссэн хүн байх юм. Харин одоо энэ байдлаа цэглэх цаг болжээ. Өөртөө байгаа хүчээ гаргах хэрэгтэй гэж бодлоо. уг нь бол өөрийгөө дайчлаад зүтгэвэл хийдэг л байсан. Юу нь болохгүй болсон юм бүү мэд. Сүүлийн үед сэтгэл санаа тогтворгүй болчоод тэгээ юм болуу. надад нэг санаа байхын. уг нь тэрнийгээ зориод хийвэл би хийдэг л юм. хүмүүс өөрийгөө юу хүсэж байгааг сонс л гэхийн. тэгсэн хэрнээ чиний хийх гэж байгаа чинь буруу л гэхийн би бүр ухааныг нь ойлгохоо байгаад байна. гэхдээ яг вэ гэдгээ одоохондоо хэлэхээ болье. Магадгүй бүтэхээр нь тэртэй тэргүй мэдэх л болох байх. юуны түрүүнд урагшаа зорьж эхэлсэн ажлаа дуусгаадхая. Тэгсэн цагт болох байх гэж санжийна.
Хүнд мэдлэг боловсрол, ялангуяа мэдээлэл их хэрэгтэй дэ. бид мэдээлэлгүйгээр хаа ч явж чадахгүй. харанхуй траншейнд сууж байгтай адил. Нэг хэсэг би сонинд ажиллаж үзлээ. өдөр болгон л шинэ мэдээлэл, сайхан мэдээ ч байна, сэтгэл өвдөм аймаар мэдээ ч бий. тийм үед амьдрал гэж буцлаад , ... Үйл явдал өрнөөд л... сайхан байж дээ. тэгээд хэсэг хугацааны дараа ажлаасаа гарсан чинь ёстой л нөгөө хөмөрсөн тогоонд байгаа мэт л бүх юм таг чиг. эргэн тойронд юу болоод байгаа юм бүү мэд. нэг бодлын сэтгэл амар. нөгөө санахын харанхуй хонгил. амьдрал минь зогсчихсон юм шиг. үг яриа ч багасаж, мэддэг юм ч алга болов. дэмий л хүмүүсийн яриаг чагнахаас цаашгүй. Тэгээд нэг хэсэг явлаа. удалгүй бас өөр нэг ажилд орсон нь өөрөө мэдээлэл хайх биш, хүмүүст мэдээлэл түгээх тэдэнд мэддэг зүйлээ ярих ажил бйав. би гэдэг хүн өөрийгөө цэнэглэх гэж их л хичээлээ. Гэвч цэнэглэсэн ч юм алга. жаахан л ажлын туршлага суусан байх. Бодоод байхад хүн гэдэг өөрөө мэдлэгтэй бйаж хүнд мэдээлэл өгөх л хэрэгтэй байдаг байхгүй юу. тэгсэн маньд тийм юм алга. За за нэг иймэрхүү л юм бодож суулаа. өөрийгөө голон голон суусан намайг тэнгэр ивээг.

Monday, August 11, 2008

Зүрх өвдсөн байна.

Урьд шөнө нэлээн тааруухан амарлаа. Зүүд юм уу гэхээр үгүй ч юм шиг. Зүрх өвдсөн бололтой. Хэдийгээр би унтаж байгаа ч бие минь амраагүй, зүрх минь илүү ихээр өвдсөн байж. Өглөө сэрэхэд толгой хөшиж, биеэ даалгүй өндийж ч чаддаггүй. Тэгэхээр нь би ингэж бодлоо. "Хөөрхий дөө миний муу зүрх миний төлөө өвдөж, шаналж байхад би гэж хүн унтаж л байдаг. таарч дээ" гэж. хэрвээ тавгүй унтаж байхаар босоод зүрхээ тайтгаруулаад ганц аяга бүлээн цай ууж болох л байсан байх. тэгвэл эргээд хэвтэхдээ тайван гэгч нь амрах байсан байх даа.

Tuesday, August 5, 2008

Any

Сайн уу?

Friday, August 1, 2008

Сайн байцгаана уу?

Зуны дэлгэр цаг. Би амарч амарч эргээд ажилдаа орж байна. нэг сайхан амраад, толгойгоо сэргээгээд авсан юм чинь одоо ажиллах юухан байх билээ. Залуу хүн юм чинь ажиллаад байдаг хэргээ хө.

Wednesday, July 9, 2008

Дахин ирэхгүй он жилүүдээр андгайлая

Уйлж байна нулимс урсаад л
Гуйж суудаг бурхдаас чамайгаа
Дуулж би сэтгэлээ тайтгаруулаад
Дуулим хорвоог туучиж л явна даа,
Дассан сэтгэлдээ гуниг хурааж
Даварсан мөрөөдөлдөө зэмлэл хүртээж
Дарстай лонхонд хоног өнгөрөөж
Дандаа л би чамайг бодох юм...
Дахин ирэхгүй он жилүүдээр андгайлая"
Ахин би чамтай уулзвал
Атгасан гараа тавихгүйг амлая"